Японоор аялсан гадаадын жуулчдын тоо өсжээ
Японд коронавирусний цар тахалтай тэмцэхийн тулд тогтоож байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдийг сулруулсантай холбоотойгоор 2022 онд аялсан гадаадын жуулчдын тоо өмнөх оныхоос 15 дахин нэмэгдэж, 3.83 саяд хүрчээ. Гэхдээ цар тахал дэгдэхээс өмнө 2019 онд түүхэндээ хамгийн олон буюу 31.88 сая жуулчин хүлээн авч байсантай харьцуулахад 88 хувиар бага хэвээр байгааг Японы Аялал жуулчлалын агентлаг мэдээлсэн байна.
Гадаадын жуулчдыг голлох улс орон, бүс нутгаар авч үзвэл, 2022 онд БНСУ-аас хамгийн олон буюу 1.01 сая хүн, Тайваниас 331 100 хүн, АНУ-аас 323 500 хүн, Вьетнамаас 284 100 хүн иржээ.
Японы эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сард коронавирусний шинжилгээ өгөх шаардлагыг цуцалсан юм. Тус улсад 12 дугаар сард 1.37 сая жуулчин аялсан нь өмнөх оныхоос /12 084/ огцом өссөн үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Монголоос илүү шинжтэй юмдаа. [103.57.94.26] 2023-01-19 18:02:45
Япон бол арал учир дэлхийд нээлттэй, үзүүлэх юм ихтэй, дэд бүтэц сайтай улс юмдаа. Монгол бол ийм сайн тал юүтэй байна? Ер нь ямар нэг давуу зүйл манайд байна уу?
Зочин [202.9.47.9] 2023-01-19 19:35:17
Улны монголчууд зүгээр л арчаагүй байна.