Вьетнамын ерөнхийлөгч өмнөх танхимын сайд нарынхаа авлигын хэргээс болж огцорлоо
Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Суан Фүк ерөнхий сайд байх хугацаанд засгийн газарт нь байсан сайд нар авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсоноос шалтгаалан албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр ковидын үед буюу 2016-2021 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 онд Вьетнамын ерөнхийлөгч болсон. Гэвч саяхан түүний танхимын сайд нар цар тахлын эсрэг төрийн бодлого хэрэгжүүлэх үедээ авилга авсан нь илэрснээр Вьетнамын эрх баригч намд том дуулиан дэгдсэн байна.
Вьетнамын эрх баригч коммунист намын төв хороо ерөнхийлөгч Фүкийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хүлээж авчээ. Цар тахлын үед түүний засгийн газрын хоёр ч орлогч сайд болон гадаад харилцааны яамны өндөр албан тушаалтнууд цар тахалтай тэмцэхдээ авлига авсан нь илэрч албан үүргээсээ чөлөөлөгдөн хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж байгаа юм байна.
Гэхдээ авлигын энэ дуулиан Вьетнамын хөгжлийн ерөнхий бодлого, гадны хөрөнгө оруулалт татахад нөлөөлөхгүй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Вьетнамын төрийн эрх барих дээд удирдлагаас хамгийн хүчтэй нь коммунист намын ЕНБД байдаг. Иймээс ерөнхийлөгч огцрох нь төрийн бодлогод том өөрчлөлт авч ирэхээр нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Сүүлийн жилүүдэд коммунист нам авлигатай хатуу тэмцэж, 2022 онд гэхэд 500 гаруй гишүүнээ авлигын хэргээр шийтгэжээ. Ерөнхийлөгч огцорсон шалтгааны цаад учир намын ЕНБД Нгуен Фү Чоны нөлөө вьетнамын улс төрд өсөн нэмэгдэж байгаагийн илрэл ч гэж зарим хэвлэлд онцолжээ.
Сэтгэгдэл
DustinLap [185.174.159.245] 2023-01-22 22:35:35
Удалённый копирайтер Создам контент для Вас, осуществлю сбор необходимой информации, проведу тематическое исследование, чтобы вдохновить читающую аудиторию. Выполню Ваш заказ качественно и в установленный срок. Надеюсь на долгосрочное сотрудничество! В нише копирайтинга я предоставляю следующие услуги: Сторителлинг на различные тематики; Продающие тексты; Посты для социальных сетей; Seo и статьи для журналов; Цена обсуждаема, всё зависит от задач и ТЗ. Пишите, отвечу. 8 (965) 239-37-18 вотсап @Alex_er
Зочин [202.9.41.11] 2023-01-20 12:42:17
Чи хэзээ огцрох гэж бн даа хүүкэээээ.
зочин [202.55.188.37] 2023-01-20 11:51:39
Вьетнамын ард түмэн зоригтой, шүүх нь нээлттэй явагддаг. Амьдрал бизнес оргилж байдаг орон юм.