ОПЕК газрын тосны эрэлтийн төсөөллөө хэвээр үлдээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ 2023 оны газрын тосны эрэлтийн төсөөллөө хэвээр үлдээжээ. Хятадад “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг цуцалж байгаатай холбоотойгоор эдийн засаг нь сэргэх хандлагатай байгаа зэрэг нааштай хэтийн төлөв ажиглагдаж байгааг харгалзан газрын тосны эрэлт 2023 онд өдөрт 2.2 сая торхоор нэмэгдэж, 101.8 сая торход хүрнэ хэмээн таамаглаж байна гэж ОПЕК-ийн газрын тосны зах зээлийн талаарх сар тутмын тайланд дурджээ. Харин бусад бүс нутагт эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны эрэлт бага зэрэг буурах хандлагатай байна.

Өнгөрсөн 12 дугаар сард газрын тосны нийлүүлэлт өсжээ

Дэлхийн зах зээлд өнгөрсөн 12 дугаар сард нийлүүлсэн газрын тосны хэмжээ өмнөх сарынхаас өдөрт ойролцоогоор 300 мянган торхоор нэмэгдэж, 101.7 сая торход хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 3.8 сая торхоор өссөн үзүүлэлт юм. ОПЕК 12 дугаар сард өдөрт 28.97 сая торх газрын тос олборлосон нь өмнөх сарынхаас 91 мянган торхоор нэмэгджээ. Ингэснээр дэлхийн газрын тосны нийт олборлолтод эзлэх олборлолтынх нь хувь хэмжээ 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувиар өсөж, 28.5 хувьд хүрсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.