ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"

Aдмин / Хууль

НПГ-аас Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш ажлын тав хоног өнгөрөв. Одоогоор хэргийг шүүгч нарт хуваарилах ажил хийгдээгүй байна. Учир нь "...ШЕЗ-ийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.

Уг аргачлалын 3.1.2.7.4-т “...Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг НПГ-аас шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна" гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, "...Хөгжлийн банкны хэргийг НПГ-аас шилжүүлсэн ч холбогдогчдыг нь цуг аваачих ёстой" гэсэн ШЕЗ-ийн тогтоол байдаг юм байна. Тэр тогтоол уг хэргийг гацаачихаад байна. Тэгэхээр 80 хүн, дөрвөн хуулийн этгээд тус шүүх дээр "цуглаж" байж хэргийг шүүгч нарт хуваарилна гэсэн үг. Гэвч энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжих, тэр тусмаа Хөгжлийн банкны хэрэгт үйлчлэх боломжгүй юм. Хамгийн гол нь Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор шүүхийн хараат бус байдалд халдаж, шүүн таслах үйл ажиллагааг ноцтой зөрчиж буй аж. Тэр тусмаа тухайн зорилтот хэргийг "гацаах"-д зориулж гаргасан гэж үзэж ч болохоор байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.74.119] 2023-01-22 15:20:22

Хэрэгтэнгүүд шүүхэд дэндүү найдах юм аа.

Зочин [45.117.35.20] 2023-01-22 12:29:44

Хүнгүй байх хамаагүй хэргээ үүсгээд шүүх мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй бол эзгүйд нь шийддэг шүү дээ, шүүхийн нугалаа гэж харж байна

g [139.5.219.96] 2023-01-21 12:19:48

хүнтэй нь ирүүлэхгүй бол хурлыг нь яаж хийх вэ хүнгүй хийж тасалж болохгүй биз дээ

DR.PRADHAN [129.205.113.145] 2023-01-21 11:55:58

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [66.181.161.113] 2023-01-21 01:16:49

Энэ дампуурсан шүүгч нарыг шүүдэг газар гэж байнауу

Зочин [103.11.195.34] 2023-01-23 11:56:25

Хүнгүй, өөрийгөө өмгөөлөх боломж олгохгүй, хулгайгаар хэргийг нь шийдэх юм уу. Шүүх биш харин ч ПРОКУРОР-ууд хэрэгтэнийг тал тал тийш нь зугатаалгаад, хүнгүй хэрэг шүүх дээр авч ирж өгөх гээд зүтгээд байна. Ялгаж салгаж ойлго.

Зочин [66.181.190.86] 2023-01-20 21:30:01

Шүүхийн ерөнхий зөвлөлийг ард түмэн анхааралтайгаар ажиглаж бга шүү

Зочин [66.181.160.94] 2023-01-20 17:35:41

ганц жастын батхүүгийн хэргийг 15 жил шүүсэн шүүх 80 хүнийг амжих уу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.