Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ

Aдмин / Гадаад мэдээ

Пүрэв гарагт Францад тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд улс даяар нэг сая гаруй хүн оролцжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улс даяар нийт 1.2 сая хүн жагсаалд оролцсоноос зөвхөн Парис хотод 80 мянган хүн оролцсон байна. Түүнчлэн Лион, Марсель, Монпелье, Нант хотууд болон Францын Корсикийн арал дээр олныг хамарсан жагсаал болсон аж.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон пүрэв гарагт буюу өчигдөр Испанид айлчлал хийсэн бөгөөд тэрбээр засгийн газар тэтгэврийн шинэчлэлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг хэвлэлийн хурлын мэдэгджээ.

Жагсаалын үеэр анархистуудын “Black Bloc” хөдөлгөөнийхөн цагдаа нар луу хогийн сав, шил, утаат гар бөмбөг шидсэний дараа 30 гаруй хүнийг баривчилсан байна. Францын үйлдвэрчний эвлэлүүд нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулах шинэ эсэргүүцлийн жагсаалд оролцохыг олон нийтэд уриалжээ.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.23.249] 2023-01-24 18:51:56

Гадаадынхан худал жагсаал цуглаан зохион байгуулж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм. Эдгээр муу гадаадынхны жүжгийг битгий нийтлээд бай!

Зочин [213.55.225.73] 2023-01-22 15:43:52

68 bolgosniig eserguutsej bgaa shuu. Teneg setguulch buruu medeeleed bn

Зочин [202.21.119.230] 2023-01-21 20:56:50

Дэлхийн хамгийн хүйтэн хотод тэтгэвэрийн нас 65 болгохоор шийдсэн байхад эд нар сүртэй ш дээ.

Зочин [207.96.54.237] 2023-01-22 02:47:29

tiishd surtei nusan pulemetuud

Зочин [64.119.23.123] 2023-01-21 16:38:08

Ингэж нэгдэж жагсаж чадвал үр дүнд хүрч чадна. Манайхан даанч мөнгө аваад амаа үдүүлччих юм. Амин хувиа бодсон нь гэртээ дуугүй суугаад байх.

Зочин [207.96.54.237] 2023-01-22 02:48:29

kileed yukev ek oron gazar nutaggui boloh vii

Зочин [203.91.115.37] 2023-01-21 19:46:43

яг үнэн

Зочин [66.181.189.104] 2023-01-21 18:40:42

хэдэн хүүхдийн дарга болчих санаатай цуглаанд бол очдоггүй байгаа шүү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.