Японы парламентын ээлжит чуулган ажлаа эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы парламент өнөөдөр 150 өдрийн ээлжит чуулганаа эхэлжээ. Чуулганы явцад эрх баригч болон сөрөг хүчний намуудын хооронд үнийн өсөлттэй тэмцэх, үндэсний батлан хамгаалах системээ бэхжүүлэх асуудлаар ширүүхэн мэтгэлцээн санал шүүмжлэл өрнөх төлөвтэй байна. Парламентын нээлтийн чуулганд Эзэн хаан Нарухито байлцах бол, дараа нь эхлэх парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Фумио Кишида болон Гадаад хэрэг, Санхүү, Эдийн засаг эрхэлсэн сайд нар тус бүр бодлогын илтгэл танилцуулах юм байна.

Кишида улсад нь төрөлт буурч байгааг шийдвэрлэх, мөн батлан хамгаалах хүчин чадлаа мэдэгдэхүйц хэмжээгээр бэхжүүлэх, энэ хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд 43 их наяд иен буюу 33 тэрбум ам.доллар батлан хамгаалах төсөвт зарцуулах төлөвлөгөөгөө онцлон дэлгэрүүлж ярих бололтой. Эрх баригч эвсэл энэ төсвөө, ирэх 4-р сарын 1-нээс эхлэх 2023 оны санхүүгийн шинэ жилийг угтаж батлуулахыг эрмэлзэж байгаа юм. Ковид-19-ийн эсрэг тэмцэх, үнийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээ мөн энд багтаж байгаа юм байна. Эрх баригч эвсэл мөн, 2050 оноос өмнө нүүрстөрөгчөөс ангид тогтолцоонд шилжих засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах ажлыг хуульчлах бодолтой байна.

Сөрөг хүчний намууд үүний зэрэгцээ Кишидагийн засгийн газрыг Парламентын хэлэлцүүлэггүйгээр улстөрийн гол чухал шийдвэрүүд гаргаж байгаад буруутгаж байна. Энэ хүрээнд сөрөг хүчний депутатууд батлан хамгаалах зардал өсгөхийн тулд татвар нэмэх, мөн атомын цахилгаан станцуудын ашиглалттай холбоотой эрчим хүчний бодлогын талаар шүүмжлэлт байр суурь илэрхийлж байна.

Мөн өнгөрөгч 10-р сараас хойш Японы засгийн газрын дөрвөн ч сайд элдэв асуудалд орооцолдож огцорсон асуудлыг сөрөг хүчнийхэн, анхаарлынхаа гадна орхих төлөвгүй байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.