Украин, Оросын хүчнийхний хооронд ширүүн тулаанууд үргэлжилж байна

Aдмин / Гадаад мэдээ

Оросын цэрэг Украины зүүн бүсэд давшихын хажуугаар өмнө зүгт довтолгоогоо эрчимжүүлснээр Украин, Оросын хүчнүүд ширүүн тулаануудад орж байна. Оросын БХЯ ням гарагт Запорожийн өмнөд хэсгээр байрлалаа ахиулсан тухай мэдэгджээ. Оросын пуужингийн цохилтууд болон жижиг бүлгүүдийн дайралтуудын улмаас Оросын хүчнийхэнд зарим газраар давших боломж олгосон гэж Украины армийнхан мэдэгдсэн байна. Запорожье муж дахь 15 тосгон суурин их бууны буудалтад өртсөн талаар Украины тал мэдээлжээ. Мөн олон газраар Оросуудыг түрж хөөсөн гэж нотолж байгаа юм байна.

Ням гарагт Украины цэргийнхний мэдээлснээр, зүүн талын Донецк муж дахь Украины түшиц Бахмутыг эзлэх зорилготой Оросын цэргийн дайралтууд үргэлжилсэн байна. Хөрш Луганск мужийн захирагч Сергей Гайдай ширүүн тулаанууд үргэлжилж байгаа хэдий ч Украины цэргүүд мужийнх нь нутгийг бага багаар чөлөөлж байгаа талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Энэ зуур Германы канцлер Олаф Шольц улс нь Украиныг шаардлагатай хугацаанд бүх талаар дэмжих болно гэдгийг ням гарагт Францад мэдэгдсэн байна.

Баасан гарагт Берлин Германы үйлдвэрийн леопард танкуудыг Киевийн хүсэлтээр Украинд нийлүүлэхийг зөвшөөрөх эсэхээ тодруулаагүй юм. Оросын аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мөн нийгмийн сүлжээнд бичихдээ, Киевт хүнд зэвсэглэл нийлүүлснээр Москвагийн дайснууд Оросыг устгах санаархалтай гэдэгт эргэлзэх зүйлгүй болж байна гэжээ.

Германы энэ шийдмэг бус байдлыг өрнөдийн орнууд, ялангуяа Польш болон Балти хавийн орнууд зэрэг өмнө нь Москвагийн хяналтад байсан, одоо НАТО-гийн зүүн жигүүрт байрлалтай орнууд эрс шүүмжилж байна. Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий Герман хэрвээ Леопард танкуудаа Украинд өгөхийг зөвшөөрөхгүй бол өөрт байгаа танкуудаа илгээх улсуудын “бага эвсэл” бүрдүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.190] 2023-01-25 14:07:00

Монгол улс энэ цаг үед улс төрийн маш ухаалаг бодлого явуулах ёстой юм аа. Туйлширч хэзээ ч болохгүй, Оросуудтай сайн ярилцаж бензин тосныхоо үнийг бууруулж, тогтвортой хангах арга замыг хайх хэрэгтэй шүү.

Чи оросын хүчээр л амьд шүү байгаа шүү. Тэнэг минь [202.21.109.81] 2023-01-24 19:36:27

ь

Зочин [64.119.19.224] 2023-01-24 14:27:15

Украин урагшаа

Zochin [103.57.95.127] 2023-01-24 12:03:19

Lalar orosuud lalar sh dee

A [192.82.83.204] 2023-01-24 00:09:49

Орос цөмийн зэвсэг хэрэглэх магдлал маш өндөр байгаа шүү барууны дайнны хэнээтнүүдээ

зочин [192.82.72.102] 2023-01-23 23:43:09

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Зочин [202.21.109.81] 2023-01-24 19:34:19

Украйныг чөтгөр шулам ч ивээхгүй. Нацист фашистуудад өршөөл байхгүй

Зочин [124.158.67.171] 2023-01-24 10:42:28

чамайг шулмас таалах болтугай

Зочин [64.119.16.144] 2023-01-23 20:39:17

Украйн хөгжвөл белорусьт бослого гарна дараагийн ээлж орос тэгээд л путин бажгадаж дайн эхлүүлсэн шүү

Зочин [66.181.181.113] 2023-01-23 19:23:44

...ОДОО ОХУ ЭРС ШИЙДЭМГИЙ АЖИЛЛАГАА ХИЙХ БАЙХ АА.БҮТЭН ЖИЛ БОЛЛОО ОРОСУУД НИЛЭЭД ЦЭРЭГ БОЛОН ЗЭВСЭГИЙН БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН БАЙХ.САЯХАН ЦОО ШИНЭ ОРЧИН ҮЕИЙН СТЕРТЭГИЙН ШИНЭ ПУУЖИН ГАРГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН ШҮҮ..ИНГЭВЭЛ АМЕРИК.АНГЛИ.ЕПРОФИЙГ Ч ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ БАЙХ.ОРОСУУД УДАМ ЦУСНЫ ДАЙНЧ ХҮМҮҮС ДЭЭ...

Зочин [202.21.109.81] 2023-01-24 19:37:59

Үнэндээ Орос НАТО той байлдаад дийлж л байна шүү дээ

Зочин [103.140.11.110] 2023-01-23 22:42:59

Ок

Зочин [192.82.81.218] 2023-01-23 19:58:53

Эхлээд бичиг үсэгтэй болчихоод Орос ах нараа дэмж дээ. Иймэрхүү зомби нар л зэрлэг бүдүүлэг оросуудыг дэмждэг юм шүү дээ...


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.