НАТО орчин үеийн зэвсгээ Украинд оруулвал дайн өргөжинө гэдгийг ОХУ анхааруулсаар байна

Aдмин / Гадаад мэдээ

Харин ОХУ Өрнөдийнхөн байлдааны орчин үеийн танкаа Украин руу оруулбал Москватай хийж байгаа зөрчил даамжирч, НАТО энэ дайнд татагдан орох эрсдэлтэйг анхааруулсаар байна. Мөн Оросын арми дайны талбарт ялагдвал цөмийн дайн нүүрлэх эрсдэл байгааг Кремлийн эрх баригчид дахин анхаарууллаа. Орос Украинд цэргээ оруулах нэг үндэслэлийг НАТО-гийн өргөжин тэлэлт гэж тодорхойлсон. Тиймээс ч Украинтай хийж байгаа цэргийн тусгай ажиллагаанд нь НАТО-гийн зэвсэг, цаашлаад цэргийн хүч орж ирэх дээр тулвал тогтоон барих хүчээ ашиглахаа ч мэдэгдэж байсан юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Өрнөдийнхөн Киевийг танк болон бусад хүнд зэвсгээр хангалаа ч Москваг Украин дахь зорилгоо биелүүлэхэд нь саад болж чадаагүй гэж мэдэгджээ. Түүнчлэн хүнд зэвсэг нийлүүллээ ч дайны фронтод юуг ч өөрчлөхгүй, харин УКраины энгийн ард иргэд илүү хохирох эрсдэлтэйг Москва өрнөдийнхөнд хандаж анхааруулсаар байна. Мөн ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Антоли Антонов хэрвээ Украин Орос болон Крымын хойгт Өрнөдийн өндөр технологийн зэвсэг ашиглавал Орос хариуг нь барих болно гэж мэдэгджээ.

Оросын хувьд 2014онд Украинаас Крымын хойгийг өөртөө нэгтгэж авсан, өнгөрсөн онд өөрсдийнх нь томьёолсон цэргийн тусгай ажиллагааны явцад Украины зүүн болон өмнөд бүсийн дөрвөн мужийг эзэлж, өөртөө нэгтгэх гэрээг тус мужийн засаг захиргаатай байгуулсан. Энэ бүс нутгийг алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой байна. Украин болон өрнөдийнхөн ч дөрвөн мужийг Оросд нэгтгэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ үүднээс дайнд Украиныг ялуулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлсээр байна.

Үүний эсрэг ОХУ зогсох хүч байгаа гэдгээ ч удаа дараа мэдэгдсээр байна. нэгэнтээ газар нутгийн асуудал гол учиг шалтгаан болсон учир хэлэлцээний ширээнд ойрын үед суух эсэх нь их эргэлзээтэй байна. Одоо дайны талбарт гол давшилт,байлдаан Украины Запорожи муж,мөн Бахмут хотод өрнөж байна. Оросын арми дайны фронт дээр хэдэн сар тогтуун байсны эцэст сая запорожи мужид давшиж эхэлсэн байна. бямба гарагт Оросын батлан хамгаалах яам Донецк мужид хоёр ч чиглэлд ялалт байгуулсан тухайгаа мэдэгдсэн байна. харин Украины талаас уг мэдээллийг няцаасан байна.

Сүүлийн саруудад Оросын армийн дээд удирдлагад гарсан өөрчлөлт, цэрэг зэвсгийн хүч нөөцөө бэлтгэж байгаа байдал зэргээс үндэслэн өрнөдийнхөн Оросыг энэ хавар Украины дайнд өөр арга барилаар давших шинэ довтолгоо эхлүүлж болзошгүй гэж сэжиглэж байгаа. Сая Рамштайны уулзалтын өмнө өнгөрсөн 7хоногийн сүүлээр АНУ-ын тагнуулын төв газрын захирал Уилльям Бернс Киевд нууц айлчлал хийж, дайны байдал хаашаа чигтэй байгаа, Орос энэ хавар дайны фронтод ямар төлөвлөгөөтэй байгаа талаар, цаашид холбоотнууд ямар хариу арга хэмжээ авах талаар Украины эрх баригчидтай хэлэлцсэн тухай Вашингтон пост мэдээллээ. Рамштайнд холбоотнууд уулзаж, АНУ-ын тагнуулын газрын тэргүүн УКраинд нууцаар ирээд буцсан зэргээс үндэслэж шинжээчид Украины дайны байдалд энэ хавар өөр өнгө аяс харагдах вий, хэлэлцээний ширээнд суух боломж бололцоо бүр мухардалд орох вий гэж ихээхэн болгоомжилж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.


Сэтгэгдэл

ҮГЛЭЭ ӨВГӨН [202.126.89.132] 2024-11-05 08:04:22

ОРОСУУД одоо болимоор юм. Ингэж өөрсдийгээ гутаах Хэрэг алга.Оросоор ярьдаг хүн харахаар дургүй хүрдэг Болж байна.Тэд худлаа ярьдаг.

Зочин [192.82.85.119] 2023-07-23 06:45:49

Дайныг юу гэж ярих хэлэх бичих нь чухал биш. Дайн л бол дайн. Энэ дэлхийн аль ч улсад дайн бүү болог. Ерөөсөө бүх хүн төрөлхтөн дайнаас татгалзъя. Асуудлаа ярилцъя. Яриа хэлэлцээр гэрээгээр бүх зүйл шийдэгддэг байя.

зочин [66.181.179.16] 2023-01-25 13:17:25

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Иргэн [202.126.89.218] 2024-10-30 00:02:32

Зөв!БУРХАН ИВЭЭГ!

Зочин [202.126.92.98] 2023-01-25 10:36:02

Украйин улс эх орноо хамгаалан тулалдах нь зүйн хэрэг

orosoos gazar nutagaa avna shuu mongolchuudaa [66.181.182.173] 2023-01-24 14:02:06

orosuud baildaad neg ch sumgui bolohoor n DABCT nuur BAIGAL nuuraa avahaar oroldood uzse deer baihaa

Зочин [202.126.89.218] 2024-10-30 00:04:37

Бид оройтсон!Буриад,бусад нь орос шиг болчихсон!

Пупа [174.215.123.171] 2023-01-24 08:10:52

Улаан хувьсгал нэрийн доор олон зуун мянган хүнийг цааш харуулсан оросын дарангуйлалыг устгаж олон үндэстэн тусгаар улс болж империя зла жинхэнэ утгаараа задарч унахыг харах азтай төржээ та бид

Болд [202.126.89.218] 2024-10-30 00:06:55

Ёстой аз шүү! Задрах явцыг харлаа.

Зочин [103.99.103.99] 2023-01-24 10:56:42

Тэр улаан хувьсгалын шууд нөлөөн дор өнөөдрийн монгол улс оршин тогтносон билээ.

зочин [192.82.72.102] 2023-01-23 23:41:33

Украйнчууд нутаг дэвсгэрээ, ард иргэдээ оросуудаас хамгаалах эрхтэй, үүрэгтэй биз дээ? Путин гуай дайн түрэмгийллээ зогсоогоосой. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [202.126.89.218] 2024-10-30 00:10:00

ОРОС сүйрсээр байна.АТОМ Хэрэглэх болвол яанаа!!!

Зочин [202.21.108.189] 2023-01-24 11:44:11

yum unshdaggui. gants taliin medeelleer tarhi ugaalgasan ork...

Зочин [103.212.117.54] 2023-01-23 23:02:58

Барууны зэвсгийг тактикийн хэдэн бөмбөг тавиад л устгачихна.Гал руу тос хийж укр гэдэг улс дуусваа гэж.

Зочин [103.229.123.25] 2023-01-23 22:19:16

Өргөжөөд орос л алга болно доо

Зочин [202.9.46.46] 2023-01-23 20:24:50

Энэ хоёр улсын дунд украин хэцүүдэж байна даа.

Зочин [66.181.181.113] 2023-01-23 19:37:02

...ОХУ БҮТЭН ХОЁР ЖИЛ ЦЭРЭГ ЗЭВСЭГИЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН.ТУРШЛАГА СУУСАН.ОЛОН ГЕНИРАЛ.ЦЭРЭГ ЗЭВСЭГ БЭЛТГЭСЭН.УРД ӨМНӨ ИРАК АВГАНИСТАН ГЭЭД УЛС ОРНУУДАД БАЙЛДАЖ БАЙСАН АРВИН ТУРШЛАГА Ч БАЙГАА,УКРАЙН БОЛ: ДАЙН БИШ..АНУ.АНГЛИ.ЕПРОФИЙН УЛС ОРОНУУДТАЙ ДАЙН БАЙЛДААН ХИЙХ ТУРШИЛТ.ЭНЭ ХУГАЦААНД ЦЭРЭГ ЗЭВСЭГЭЭ БЭЛТГЭХ САНАА..АУГАА ОХУ ДЭЛХИЙГ ЭЗЭМШИНЭ...

Tui mai zolbin omhii manjiin sheesee [24.234.45.244] 2023-01-24 02:37:47

Cham shig uhej baisan doldoig hamgiin turuund alna

cas [150.129.140.198] 2023-01-23 17:28:18

www.shangrila.mn casino ori irehuu?


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.