“ҮНДЭСТЭН ДАМНАСАН ГЭМТ ХЭРГИЙН БАЙГУУЛЛАГА” АНГИЛАЛД ОРУУЛАВ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна. “Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.23.249] 2023-01-24 18:54:19

Муу америкчууд зэвсгийн наймаагаа дэлгэрүүлэхийн тулд гадаадад дайн өдөөдөг тул АНУ-ын тухай битгий нийтлээд бай!

зочин [202.179.31.242] 2023-01-24 17:51:04

Өөрийнхөө толгой дээрхи тэмээг хараагүй байж хүний толгой дээрхи өвсийг харав гэдэг шиг зөнөг Байден өөрсдийгөө орхичихож.

иргэн [202.179.25.206] 2023-01-24 13:43:36

АНУ өөрөө дэлхийн хичнээн оронд дайн өдөөв. Тэр болгонд зэвсгээ зараад л баяждаг биздээ.

Бусдаасаа ямар ялгаатай юм бэ? [103.57.94.26] 2023-01-24 13:28:19

Америкт ч гэсэн "Вагнер"-тай АВЬ АДИЛХАН хөлсний цэргийн үйлчилгээ үзүүлдэг өчнөөн компани байдаг биздээ? Тэдгээр нь Афганистан, Косово, Африкийн орнуудад 1990-2000 оноос хойш дараалаад л хөлсөөр ажиллаад л байсан. Америкийн компаниуд ажиллаж болдог, бусад улсынх болдоггүй гэж зохицуулж БОЛДОГ ЮМ УУ? Ялгаагий нь тодорхой баримттай зааж өгөөч.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.