Канад улс уугуул иргэдэд хоёр тэрбум долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Канадын эрх баригчид дотуур байртай сургуульд хүүхдүүдтэй нь хэрцгий харьцсан олон зуун уугуул иргэдэд 2.8 тэрбум канад доллар төлөхөөр болжээ. Энэ тухай Америкийн “The New York Times” сонин мэдээлэв. Нийтлэлд тэмдэглэснээр, 2012 онд уугуул иргэдийн 325 бүлгээс бөөндөө нэхэмжлэл гаргажээ. Шийдвэрийг шүүх батлах ёстой бөгөөд төлбөрийн эцсийн хугацааг тогтооно.

Өмнө нь Канадад аборигенуудад зориулсан католик интернат сургуулийн нутаг дэвсгэрээс хүүхдүүдийн шинэ булш олдсон юм. Канадын уугуул залуучуудыг хүчээр уусгах зорилгоор дотуур байртай сургуулиудыг байгуулжээ. Тэднийг засгийн газар болон шашны байгууллагууд удирдаж байсан. ХIХ зуунаас 1990-ээд он хүртэл 130 дотуур байранд уугуул хүн амыг дахин сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Энэ хугацаанд 150 мянга орчим абориген хүүхэд ийм байгууллагуудаар дамжсан байна. Тэдний олон мянган хүн хоол тэжээлийн дутагдал, өвчин эмгэг, осол аваар, хүчирхийллийн улмаас янз бүрийн шалтгаанаар нас барсан гэсэн тооцоо бий. Мөрдөн байцаах үндэсний комисс дотуур сургуулийн тогтолцоог “соёлын хоморголон устгал” гэж нэрлэсэн байна.


Сэтгэгдэл

Zochin [64.119.19.26] 2023-01-25 19:27:48

Uguul irgediig olon yanzaar horooj bsan daa,haldvartai honjil odeyal taraan ospa ovchinoor ih horooson gej unshij bsan uym bna..

Tuuhch [66.181.160.72] 2023-01-25 18:04:27

Australiin uuguul irged Canadad yu hiij yavsan yum bol, survaljlagchaa?!

зочин [202.9.40.131] 2023-01-25 15:34:23

түмэнтээ үнэн хорт утаагаар хордуулж эрүүл мэндээр нь хохироосон төлбөрөө авмаар бна төлөх ч ёстой хүүхдийн 100 ёстой юу ч биш ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Зочин [103.229.121.254] 2023-01-25 12:04:32

Монгол улс утаанд хордуулсны төлбөрөө төлөөсэй хүүхдийн мөнгө 100 мянга чинь нэг удаагийн ханиадны эмэнд ч хүрдэггүйшдээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.