ОРОСУУД АМЬ ҮРЭГДСЭН УКРАИН ИРГЭДИЙГ ХҮНДЭТГЭВ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Днепр хотын орон сууц Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 46 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан билээ. Амь үрэгдэгсдийн дотор зургаан хүүхэд байсан. Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш хамгийн олон энгийн номхон иргэн нэг дор амиа алдсан тохиолдол болсон юм.

Хэдийгээр хуулиар хориотой байгаа ч Оросын зарим хотуудад иргэд хувиараа Украины амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэсээр байна. Ингэхдээ тэд Украины урлаг соёлын алдартай хүмүүсийн хөшөө дурсгалуудын дэргэд цэцэг, тоглоом, ном, лаа, пуужинд өртсөн орон сууцны барилгын зураг зэргийг тавьж, хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, Москва хотын яруу найрагч Леся Украинкагийн хөшөөний дэргэд дурсгалын зүйлс олноор цугларсан байна.

Хотын цагдаагийн газар хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээс тавыг баривчилж, цугларсан эд зүйлсийг хэд хэдэн удаа хураасан ч иргэдийн цуваа тасрахгүй байна.

Сүүлдээ хууль сахиулагчид уг хөшөөний дэргэд хөдөлгөөнт эргүүлийн автомашин байрлуулжээ. Хөшөөнд цэцэг тавьсан 63 настай математикч Елена Иванова “Энэ эмгэнэлт явдлын талаар сэтгэгдлээ би өөр яаж илэрхийлэх билээ? Зовж шаналсан хүмүүсийн төлөө би эмгэнэн гашуудаж байна. Үүнээс өөр сонголт алга” гэж “AFP” агентлагийн сэтгүүлчид ярьсан юм. Москвагаас гадна Санкт Петербург, Краснодар, Екатеринбург зэрэг хотуудад Украинтай холбоотой хөшөөнүүдийн дэргэд иргэд Днипрогийн хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлцгээжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.73] 2023-01-27 15:31:53

Энэ хоёр нэг гарал үүсэлтэй,нэг хэлтэй нэг шашин шүтлэгтэй Славянчууд ахан дүүс шүү дээ. Хоёр их гүрний хооронд эдийн засгийн болон Улс төрийн,геополитикийн,Путин,Байден хоорондын золиос нь Украйнчууд л болж байна даа.

зочин [192.82.68.142] 2023-01-25 23:17:24

орост маш олон украйнчууд иргэншилтэй амьдарч байгаа, гэр бүлийн нэг нь орос, нөгөө нь украйн г.м холимог гэр бүл зөндөө, украйн өвөг дээдэстэй өөрсдийгөө оросууд гэхчид зөндөө биз дээ? Энгийн оросууд Украйнчуудын эсрэг биш байх аа? гагцхүү Путин гуай, төр засаг нь л байх даа?

Зочин [66.181.161.184] 2023-01-25 20:43:15

Путиныг зайлуулаад оросууд дарангуйлагчидаас эгнэгт салаад өөр замаар хөгжих хэрэгтэй

Кх! Инээдтэй андуурчээ. [103.57.94.26] 2023-01-25 18:59:39

Ахмадулина гэж орос яруу найрагч байдаггүй ш дээ. Ахматова байлгүйдээ. Кх!

Зочин [203.91.115.47] 2023-01-25 16:53:04

Тэгэхэд манай Хулан яаж өвчигнөлөө дөө. Хүчтэйд нь дулдуйдсан шүү дээ. Яруу найрагч гэж хэлэхээс зовмоор юм. Цветаева, Ахмадулина нарын дэргэд ичмээр дамшиг даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.