БАРУУНЫ ОРНУУД УКРАИНД ТАНК НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амласан ёсоор Leopard загварын 14 нэгж танкийг ойрын үед нийлүүлэх төлөвтэй байна.

Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн “Украинд нийт 139 нэгж Leopard-1, Leopard-хоёр танкийг нэг жилийн дотор нийлүүлэх боломжтой. Эхний ээлжийн танкийг энэ оны тавдугаар сард нийлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байна.

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтын хүрээнд Франц 40 нэгж AMX-10 дугуйт танк, Их Британи 14 нэгж Challenger танк, Чех, Морокка зэрэг орнууд 90 нэгж Т-72 танк нийтдээ 144 тооны танк Украинд нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Украины эрх баригчид Оросын довтолгоог няцаахад хамгийн багадаа 300 танк хэрэгтэй хэмээн барууны орнуудад хүсэлт гаргасан бөгөөд Герман улсын байр сууриас шалтгаалан Украинд танк нийлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байсан бол өчигдөр энэ асуудал гацаанаас гарч Германы канцлер Олаф Шольц Leopard танкуудыг Украин руу шилжүүлэхээр шийдвэр гаргалаа.

Spiegel сэтгүүлд мэдээлснээр, Герман хамгийн багадаа нэг танкийн рот буюу 14 нэгж Leopard танк Украинд нийлүүлэх төлөвтэй байна. Цаашид Германы Leopard танктай барууны 15 орноос Украинд тус танкийг шилжүүлэхэд Герман хориг саад тавихгүй бололтой.

Эх сурвалж: iss.gov.mn


Сэтгэгдэл

зочин [202.9.46.153] 2023-01-26 13:43:03

kjkvee; оросуудыг рот ротоороо дивиз дивизээр нь устгаад байж дээ

зочин [192.82.68.142] 2023-01-25 23:19:42

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Зочин [66.181.177.245] 2023-01-26 11:14:15

Украйнчууд танктайгаа шатах болтугай.300× 4=1200 укрнацистууд баяртай.Та нар өөрсдөө танк яаж устгадгийг орсуудад зааж өгсөн шүү дээ

Хүн үхүүлэх үү, энх тайвнаар орших уу? [103.57.94.26] 2023-01-26 10:31:10

Танканд ба окопонд үхсэн украйн цэргүүдийг л ивээх байхдаа. Хөөрхийс! Одоо аль болох богино хугацаанд энэ дайныг ДУУСГАХ хэрэгтэй. Хэлэлцээрийн ширээнд сууж шийдлийг олох нь чухал байна. Нэмж хүн үхүүлэхгүй байх нь юүүнас ч илүү зорилт. Гадаа чинь 21, 22-р зуун болж байна, газар нутагтай байх нь ирэх цагт их чухал байна уу? Авмаар байгаа нь аваг л дээ, өгөх нэг нь өгөг л дээ. Гол нь тэр украйн, орос залуус, цэрэг эрчүүд амьд байх нь ЧУХАЛ БИЗДЭЭ? Зөвхөн зэвсгийн наймачдад л хэрэгтэй дайн ш дээ!

Zochin [64.119.19.26] 2023-01-25 19:22:52

Ene 3,4-r saruudad ih dovtilgoo boloh bha..

Зочин [66.181.161.184] 2023-01-25 20:41:04

Мэдэхгүй оросын танк л шатаад байхаас украйны танк гэж сонсоогүй

Танк өглөө гэхэд устгаад л дуусна. [103.57.94.26] 2023-01-25 19:18:30

300 танк юу юм бэ? 6 сарын дотор л сөнөөчихнө. Тэгээд л Украйн нь дараагийн хэсэг танк гуйгаад л, царайчлаад л, гуйлагчлаад л, уйлж унжаад л унана ш дээ. Тэгээд л дараачийн 300 танк өгөх үү? Тийм олон танкчинтай улс уу? Тийм их мөнгөтэй улс уу?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.