Хөгжлийн банканд холбогдох хавтаст хэргийг шүүх хүлээн авлаа

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн Тамгын газраас "Хөгжлийн банканд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 16:00 цагт хүлээн авлаа.493 хавтаст хэргийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авахад нэлээд хугацаа шаардагдсан. Эрүүгийн хэргийг шүүх тус аргачлалаар хүлээж авдаг" гэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээнд хийж эхэлсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дотор УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч бий" гэсэн мэдээллийг өгч байв.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.73] 2023-01-27 15:26:28

Ялзарсан Авлигачин,Сүлжээний Шүүх нь,Шүүгчид нь яаж гацаахаа,замхаруулахаа мэдэх байлгүй харж байя. Урьд нь тийм л байсан,харин одоо яах бол??????

Зочин [66.181.160.73] 2023-01-26 15:21:46

Ялзарсан,авлигажсан Шүүх одоо яаж ажиллахыг харах л үлдэж байх шиг.Энгийн иргэдийн хэргийг нэг өдрийн дотор шийддэг атлаа баячуул,цагаан захтны хэргийг замхаруулдаг шүүх ажиллахыг ард иргэд хүлээж харж байгаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.