Цөмийн аюул занал ихэссэнийг харгалзан “дэлхийн сүүлийн өдөр”-ийн цагийг тааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Цөмийн дайн, өвчин тахал, байгалийн гамшиг сүйрэл зэргээс шалтгаалж хүн төрөлхтөн, дэлхий гараг мөхөлд хэр ойрхон байгааг атомын эрдэмтэн судлаачид тогтоодог. Тэдгээр эрдэмтэд хүн төрөлхтөн яг одоо урьд үзэгдээгүй өндөр аюул эрсдэлд байна гэж тодорхойллоо. Улмаар тэд аюул заналаас сэрэмжлүүлэх бэлгэдлийн зорилго бүхий “Мөхлийн өдрийн цаг"-ийг 10 секундээр урагшлуулж шөнө дунд болоход 90 секунд дутуу байгаагаар тохируулжээ.

Энэ нь сүйрлийн мөч урьд хожид байгаагүйгээр ойртсоныг зааж байгаагаар тохируулсан анхны тохиолдол болж байна. “Атомч эрдэмтдийн албан мэдэгдэл" хэмээх байгууллага өчигдөр албан хуудсаараа сүйрлийн цагийг тааруулах үйл явцыг шууд дамжуулсан байна. АНУ-ын Вашингтонд төвтэй энэ байгууллага 2020 оны 1-р сард коронавирусний цар тахал эхлэхэд сүйрлийн цаг болоход 100 секунд дутуу байгаагаар цагийг тааруулж байжээ. Харин 2021, 2022 онуудад цагийг хөдөлгөөгүй байна.

Нобелийн шагналт 13 хүн, цөмийн технологи, цаг уурын шинжлэх ухааны эрдэмтэд болон бусад мэргэжилтнээс бүрдсэн энэ байгууллагын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рейчел Бронсон "Цөмийн зэвсэг хэрэглэх Оросын өнгөц халхалсан сүрдүүлэг санаатай, санаандгүй эс бөгөөс ослын шинжтэйгээр хямрал гаарах аюулыг дэлхий дахинд сануулж байна.

Энэ бол асар аймшигтай эрсдэл мөн" гэж мэдэгджээ. Хүйтэн дайны үед цөмийн аюулыг төсөөлөх сэдлээр 1947 онд анх бий болгосон энэхүү цагийг тохируулахдаа эрдэмтэд энэ жил, биологийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт, ташаа мэдээллийн эрсдэлүүдийг мөн харгалзжээ. Украины дайн болгоомжлол төрүүлэх нэн түрүүний үндэслэл болж байгааг дурдсан эрдэмтэд Запорожийн АЦС-ийн ойр орчим дахь байлдааны ажиллагааг голчилж “бүх зүйл хяналтаас гарч болзошгүйг анхааруулж байна.

Мөн Хятад улс цөмийн нөөц чадавхаа өсгөж байгааг эрдэмтэд “онцгой түгшүүр төрүүлж байгаа”-аар мэдэгдлээ. Хятадын цөмийн зэвсгийн нөөц удахгүй америк, оросынхтой өрсөлдөх хэмжээнд хүрч болзошгүй гэдэг Пентагоны албаны байр суурийг тэд иш үндэс болгож байна. Мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтуудтай холбоотой сэрэмжлүүлгийг эрдэмтэд давтан илэрхийлжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.32] 2023-01-29 09:02:49

Eртөнцийг сүйрүүлэх хүсэлтэй шүү Элбэгдорж .улсаа сүйрүүлсэн , Одоо бүгдийг нь гэж мултарч байгаа биз..Эх ороноосоо хулгайлж баяжсан Хамгийн адгийн хүн хогийн удирдагч ..

ЗОЧИН [192.82.84.45] 2023-01-27 08:49:02

ЭНД ЭРДЭМТДЭЭС ГАДНА УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕС БАЙСАН ОЛОН УЛСАД НЭР НЬ ГАРСАН, НЭР НӨЛӨӨ БҮХИЙ ЦӨӨХӨН ТООНЫ ХЭДХЭН ХҮНИЙГ ОРУУЛЖ ЁСЛОЛОО ХИЙДЭГ, ЭНЭ ЁСЛОЛ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНД ИЙМ АЮУЛ БАЙНА, БҮР ГАРАХ АЮУЛ ЗАНАЛ ОЙРТОЖ БУЙГ САНУУЛЖ БУЙГААРАА АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ Ш ДЭЭ, ҮҮНД МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ЭЛБЭГДОРЖ ОРСОН НЬ ТҮҮНИЙ НЭР ХҮНД ОЛОН УЛСАД ӨНДӨР БАЙГААГ ГЭРЧИЛНЭ, ЭНД МОНГОЛЧУУД БИД ТҮҮНИЙГ МУУЛЖ ХИЧНЭЭН ДОНГОДООД НЭМЭРГҮЙ, ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД ГЭЖ ЮУНААС Ч ИЛҮҮ ЗҮЙл байдгийг бүү март.

иргэн [66.181.189.73] 2023-01-27 08:24:19

Хаа хамаагүй Элбэгдоржийг үүнд хамруулдаг нь ямарч утга авцалдаагүй.хүний хэлээр ярьдаг адгуусны болхи бодол.үзэн ядалтын илэрхийлэл байна

Зочин [66.181.177.245] 2023-01-26 11:10:05

Эргүүнүүдээ Элбэгдоржид цөмийн бөмбөг байхгүй шүү дээ. Элбэгдоржоос биш АНУ , БАРУУНЫХАНЫ ӨДӨӨЛТ ТУРХИРАЛТААС Л САЙН ХАМГААЛ

Зочин [213.5.71.25] 2023-01-26 11:07:53

ХҮЗҮҮГҮЙ ХҮҮХЭЛДЭЙ ЭЗДИЙХЭЭ БӨГСИЙГ ДОЛООЖДЭЭ

Зочин [213.5.71.25] 2023-01-26 11:06:00

Tahaltai tarvaga hoshgorov...

ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-26 09:31:08

ЭЛБЭГХУЛГАЙЧИЙН СҮҮЛЧИЙН ЦАГИЙГ ТААРУУЛЖЭЭ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.