Л.Мөнхбаясгалан: АТГ -ын дарга комиссар З.Дашдавааг хамгаалалтад авъя

Aдмин / Хууль

Өчигдөр АТГ- аас мэдээл хийлээ. Тэд 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлжээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, эх мэдлээ урвуулан ашигласныг илрүүлж улсыг хохиролгүй болгосон гэсэн үг. Сүүлийн хэдэн жилд сонсоогүй сайхан мэдээ, том тоо. Эдгээр мөнгөн дүнг задлаад үзэхээр Хөгжлийн банкнаас зээл авчихаад луу унжсан компаниудаас 861 тэрбумыг буцаан төлүүлж, Дархан төмөрлөгийн үйлдвэрээс 721 тэрбум, Хөтөл цемент шохой үйлдвэрээс 235 тэрбум, Эрдэнэт үйлдвэрээс 647 тэрбум, бусад үйлдлүүдээс 502 тэрбум гэж задарч байх юм. Тоо андуураагүй бол их сайн дүн.

Бас Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ. Авсан хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулжээ. Энэ бол цэвэр мөнгө угаалт.

Хахуулийн мөнгийг бүтээн байгуулалтад оруулсан халхавч хийж бохир мөнгөө цэвэр болгох гэсэн санаархал. Бас нэгэн албан тушаалтан найзынхаа нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсаныг илрүүлсэн байна. За тэгээд маниусын бүгдийн мэдэх болсон Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга Батдөлийн гэрээс хураасан 8.2 тэрбум төгрөг...

Яг одоо АТГ жинхэнэ ажлаа хийж байна. Үе үеийн АТГ -ын дарга нар эрх баригчдаас айсандаа бүр өөрсдөө огцорч байсныг санах ёстой. Тухайлбал, АТГ- ын дарга байсан Ганболд Санжийн Баярын АНУ дахь 7 хаусыг шалгаж чадахгүйн улмаас улс төрийн шахалтанд орж өөрөө огцорч байлаа. Энэ байгууллагын анхны дарга Дангаасүрэн гуайг зэрлэгээр хөнөөж байсныг ч мартах учиргүй. Тиймээс АТГ- ын дарга комиссар З. Давшдавааг одоо дэмжээд өгье.

Түүнийг улс төрөөс дарамтлуулахгүй байх бүх бололцоог бий болгох ёстой. Цагаан захтнуудтай дайн зарлаж тэдний хөрөнгийг хураана гэдэг Монголд байтугай дэлхийд амаргүй ажил. Бүр болохгүй бол түүнийг хамгаалалтад аваад бүрэн эрхийг олгох хэрэгтэй.Үүнд олон нийтийн хараа хяналт маш чухал. Олон жил яригдсан, ард түмэн гадарлах болсон авилгачдын хөрөнгийг хурааж улсын орлого болгож буй нь бодит үр дүн. Хөөс хагарч байна. Одоо тултал ажлыг нь хийлгэж эцсийн үр дүнг үзэх цаг болов. Тиймээс АТГ ын даргыг огцоруулчихгүй шиг ажлыг нь хийлгээд шүүх үнэн зөвөөр яллаж чадах эсэхийг хүлээх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Бүр маш чухал...


Сэтгэгдэл

0202 [59.153.86.205] 2023-01-28 10:53:29

Мөнхбаясгалан орилоод эхэлбэл яг эсэргээр нь хийвэл зөв чиглэлээ олно гэж,

Зочин [79.237.248.39] 2023-01-28 15:53:54

Харин тийм. Энэ эмэгтэй өөрөө өөрийгөө эхлээд таниасай. Шударга дүр эсгэх юмаа.

Зочин [202.55.191.194] 2023-01-27 13:48:36

ЖАН- ГИЙНХАН ЮУНДАА САНДРАЛДААД БНА

зочин [66.181.186.145] 2023-01-27 12:44:24

улс төрөөс хамааралгүй бол чухал

ЗОЧИН [202.126.89.200] 2023-01-27 10:22:46

МӨНХБАЯСГАЛАНД ӨӨР ХИЙХ АЖИЛ САНАА ТАВИХ ЮМ АЛГА УУ

ЗОЧИН [192.82.84.45] 2023-01-27 09:23:08

МӨНХБАЯСГАЛАН ЯАГААД АТГ-ын ДАРГЫГ МАГТАЖ, АМИНД НЬ САНАА ЗОВОХ БОЛОВ, ЭНЭ ХҮН ЧИНЬ ХАРИН Ч ТОМ АВИЛГАЧДЫГ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫГ НУУН ДАРАГДУУЛЖ, ХАМГААЛЖ БУЙ ТОМ ХЭРГИЙН ЭЗЭН Ш ДЭЭ, ЭНД ДУРДСАН ХУРААСАН МӨНГӨ ЭНЭ ХҮНИЙ ЗҮТГЭЛЭЭР ТӨСӨВТ ОРООГҮЙ, ХУУЛИЙН ДАГУУ ТӨРД ТӨЛӨХ ЁСТОЙ ТАТВАР, ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН МӨНГӨ Ш ДЭЭ, МӨНХБАЯСГАЛАН ЭНЭ ХҮНД ЯАГААД "ХАЙРТАЙ" БОЛЧИХОВ, ЖЕНКОГИЙН ХЭРГҮҮДЭД САНАА ЗОВСОНТОЙ ХОЛБООТОЙ БАЙЖ МЭДНЭ ГЭЦГЭЭЖ БНА, ЭНЭ БАРАГ ҮНЭН БАЙХ ШҮҮ.

Зочин [66.181.160.77] 2023-01-27 08:20:20

Хамгийн гол хамгаалалт бол хэн гээч этгээд ямар шахалт үзүүлээд байгааг түмэн олонд нэн даруй мэдээлдэг болох. Энэ л ямарч хуулиас илүү хамгаалалт болно. Хамгийн том тулуудыг нь бариагүй байна. Барих цаг нь болохоор төрөө унагаах, аль нэг байгууллагыг татан буулгах, хэн нэгнийг хорлох энүүхэнд.

Зочин [79.237.248.39] 2023-01-28 15:55:33

Яг үнэн. Ард түмэн ёстой намнаад өгнө ш дээ.

Зочин [66.181.181.45] 2023-01-26 19:38:18

K

Зочин [202.126.88.220] 2023-01-26 18:02:21

Юу гэж хамгаалалт авах вэ? ХЭНхалдлага хийх юм? Үнэг л илрүүлсэн бол хэн ч өширхөж чадахгүй шүү!

Иргэн [183.177.98.26] 2023-01-26 17:20:19

Хөгжлийн банкны зарим зээлдэгчид хэрэгт шалгуулахгүйн тулд зээлээ буцааж төлсөн нь АТГ-ын хийсэн ажил биш. Ард түмэнд мэдээлэл нээлттэй болсны гавьяа шүү.

Иргэн [192.82.67.154] 2023-01-26 13:36:11

Танай уба женкогоос л хамгаалах хэрэгтэй дээ тэр л халдлага хийж дарамталж мэднэ төр засаг дээд шүүх дарамталдаг хүн шүү дээ

Зочин [202.179.26.33] 2023-01-26 13:01:52

ДАШДАВААГЫН ДҮҮ НАР, ЭГЧ НЬ БҮГД АСУУДАЛТАЙ .... ЗААВАЛ ШАЛГАХ ЁСТОЙ... ЮҮН ХАМГААЛАЛТ.... ХАРИН Ч ДАШДАВААГ ОГЦРУУЛЖ ШАЛГАХ УЧИРТАЙ. .. ЭНЭ НӨХРӨӨС ИЛҮҮ ЦЭВЭР , ШУДРАГА ХҮН ХАА САЙГҮЙ ОЛДОНО.

iegrn [202.9.40.165] 2023-01-26 12:51:39

UBTZ iin 10 tb iin zaluugiin deed darga hugshin Amarbaysgalan Dashdavaagiin egch.Odoo boltol yagaad TZiig uhaj tunhehgui.duugai suuna ve.Tom darga nariin daramrand bga bol shudargaar heleech.ATG ochihgui.zuil angi n zugeer tatvariin hereg gjuugaa.Dashdavaa shudarga ajillaj bga uo

Зочин [202.9.40.93] 2023-01-26 12:45:28

Шорнгийн атмантай очиж уулзаад л эхнэр нь болчоод гараад ирсэн гэжугааа.

Зочин [79.237.248.39] 2023-01-28 15:57:13

Тххх

эх орон [202.55.188.125] 2023-01-26 12:22:30

Өө одоо нөгөө баяр сү бат болд гээд монголыг цөлөмсөн этгээдүүд наад даргийг чинь зүгээр блгхагүй дээ харжил бгаарай

Зочин [66.181.160.96] 2023-01-26 12:05:30

Мөнхбаясгалан чи Женкогийн хулгайн мөнгөөр амьдарч байгаа хүн шүү дээ муухай бузар эм

Өөнөө [124.158.66.25] 2023-01-26 12:02:23

Мөнхбаясгалан пи-зка өөрөө жонхуугийн луйврын мөнгөөр амьдардаг бж тэнэгтлээ. Жонхуугийн талаар үг хэлэх эрхгүй байж.... Хүний 3 сайхан хүүхдийг эцгээс нь салгаж суусан том нүгэлтэй шүү,чи. Ингэж нэг талыг барьж сэтгүүлч сэтэр зүүхийн хэрэг алга. Жонхуугийнхаа луйврыг адилхан бич.

зочин [122.201.19.4] 2023-01-26 11:43:10

МАН н даалгавраар ажиллаж бгаа юм чинь МАН л хамгаалалтанд авах байлгүй.

Зочин [122.201.31.203] 2023-01-26 11:36:15

Дашдаваа чинь өөрөө хулгайтай орооыолдчихсон явж байгаа биз дээ

Зочин [103.26.195.85] 2023-01-26 11:33:24

ТЗ д ажилладаг эгч нь эвгүйтлээ гээдүү

Зочин [122.201.21.207] 2023-01-26 11:54:13

Тийм. Бас Женкогийн улаан хамгаалагч болохоор нь Мөнхбаясгалан ихэд санаа нь зовж дээ...

А [122.201.21.48] 2023-01-26 11:28:49

Тэгж байгаад том хахууль аваад новширчихвий дээ хөө?


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.