С.Тайван: Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй боллоо

Aдмин / Хууль

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх аргыг тодорхойлох, хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С. Тайван “Цахим орчинд болж байгаа гэмт хэргийг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоосноор гэмт хэргийн тоон үзүүлэлт буурна.

Мөн иргэд өөрсдөө гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл, контентыг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй болж байна. Ингэснээр зөрчилтэй гэж үзсэн мэдээлэл цахим орчинд бага түгж, иргэд гэмт хэрэгт өртөх эрсдэл буурна.

Олон улсын үндэстэн дамнасан компаниуд хууль бус, зөрчлийн шинжтэй контентыг устгах бодлого баримталж ажилладаг. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн алба, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, бага насны хүүхэдтэй холбоотой хууль бус агуулгатай мэдээллийг цахим орчноос устгуулах арга хэмжээ авдаг. Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжсэнээр энэ төрлийн зөрчил гарвал шуурхай арга хэмжээ авч чадна” гэсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ХӨӨЕ НӨХӨӨР [202.179.26.33] 2023-01-27 13:46:31

ИРГЭДИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙ ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬЛ ЭДЛЭХ ҮНДСЭН ЭРХЭЭ ТА НАРААР ХОРИУЛЖ, ЦАГДУУЛЖ ХЯНУУЛЖ ШАЛГУУЛЖ АЙЖ ИЧИЖ БАЙМААРГҮЙ БАЙГААГ ОЙЛГО

Зочин [202.126.88.220] 2023-01-26 17:58:26

Нэр нь тодорхойгүй, мал амьтан , гол усны нэршилтэйг нь хасахад л болно шүү! Нэр хаягтай олон нийтийн мэдээ, мэдээллийг нийтлэхгүй юм бол хэвлэн нийтлэх эрх зөрчигдөнө.Дарга нар, их хурлын гишүүдийн талаар бичиж, мэдээлж болохгүй гэсэн хууль, журам гарвал энэ жинхэнэ завхрал болно.Хүмүүс хараал, бүдүүлэг үг хэллэгээ цэгцлэх цаг ч болсон шүү! АРАЙ Л ЭХ ЗАХГҮЙ юм бичдэгээ больчих хэрэгтэй!ХҮН БОЛ УХАМСРТ МАТЕРИ!гэдгээ сана!

дэмжигч [139.5.219.155] 2023-01-26 14:55:24

маш сайн үр дүнд хүрнээ

ard [202.9.47.36] 2023-01-26 12:26:43

бүгдэд ил яваад байгааа цахим тоголоом уралдаан дуудлага худалдааа маягиин луйварыг хааждээ ашгүй маш олон ард иргэд луйвардуулж байгааа наад хулгаачуудад


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.