Их хэмжээний хуурамч архи гражиндаа битүүмжилж, худалдаалсан байж болзошгүй хэргийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б” нь хашаандаа байрлах гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилсэн байжээ. Цагдаагийн байгууллагаас татварын тэмдэгт болон архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Мөн иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.131] 2023-01-27 09:45:03
иймэрхүү амиа бодсон гөлөгнүүдийг олонд ил болгох олон нийтийн сүлжээнд зургыг нь тавих хэрэгтэй тэгэхгүй бол бас зөндөө хүн хордож үхэх аюултай