БНХАУ өнгөрсөн сард хоногт “Ковид-19”-ийн 7 сая шахам тохиолдол илэрч байсныг хүлээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын эрүүл мэндийн салбарын эрх баригчид өнгөрөгч сарын сүүлчээр коронавирусний 6,94 сая тохиолдол хоногт илэрч байсныг мэдэгдлээ. 12 дугаар сарын 22-нд халдварын шинэ тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч байсан гэдгийг Хятадын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өчигдөр мэдээлсэн байна. Харин саяны даваа гарагт энэ үзүүлэлт 15000 руу буурсан гэж нотолж байна. Гэхдээ энэ мэдээлэлд халдварын нийт тоог муж тус бүрээр задаргаатай оруулаагүй байна.

Хятад улс өнгөрөгч 12 дугаар сарын эхэн үеэс коронавирусний эсрэг хорио хязгаарлалтын арга хэмжээгээ эрс сулруулсны дараагаас улс даяар шинэ тохиолдлын тоо үлэмж ихэссэн юм.

Тус улсын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтэн түрүү 7 хоногт улсынх нь нийт хүн амын 80 хувь хэдийнэ халдвар авсан гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэрбээр 1,4 тэрбум хүн амтай улсынх нь 1,1 тэрбум гаруй нь хэдийнэ вирусний халдвар авсан байх магадлалтай гэдгийг дурдаж байжээ. Мөн 21,8 сая хүн амтай Бээжин хотын 10 оршин суугч тутмын 9 нь энэ сарын сүүлч гэхэд коронавирусээр өвчлөх тооцооллыг хэсэг эрдэмтдийн бүлэг гаргасан байна.

Нэгдүгээр сарын 4-ний байдлаар эмнэлгүүдэд коронавирусний улмаас нас барсан хүний тоо дээд цэгтээ хүрч, 4273 бүртгэгдэж байсан бол, даваа гарагт батлагдсан нас баралтын тоо 896 болсон гэж Хятадын эрүүл мэндийн төв байгууллага мөн мэдээлээд байна.

12 дугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 19-ний хооронд халдвар авсан хүмүүсээс 72596 хүн нас барсан гэж Хятадын Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. Гэхдээ энд гэртээ нас барсан хүмүүсийг оруулаагүй тул бодит тоо хавьгүй өндөр гарах магадлалтайг шинжээчид тэмдэглэж байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.103] 2023-01-30 15:56:55

өмхий хужаа хилээ хаа

зочин [202.9.40.131] 2023-01-27 09:21:58

өмхий хужаа руу бүү явцгаа хавар цагаан сарын дараах аа бодож үзээрэй дэээ

J [67.165.220.164] 2023-01-27 03:51:08

Baliar hujaa nar dandaa too barint yumnuudaa nuuna

зочин [192.82.84.208] 2023-01-26 16:30:37

2019 оны 10-р сараас хойш бараг 1,1 гаруй тэрбум хүн хятадад ковидын халдвар авсныг болон нас барагчдын тоог бараг 3 гаруй жилийн турш манай урд хөрш ДЭМБ-д үнэн зөв мэдээлсэн үү? Хичнээн олон Монголчууд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хятад, орос руу явсан бол оо? орос, хятад вакцин ковидын эсрэг үйлчилгээтэй юу? за мэдэхгүй ээ....


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.