Финландын их сургууль хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаандаа ашиглана
Финландын Ювясколийн их сургуулийн захиргаанаас хиймэл оюун ухааныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрчээ. Хельсинки болон Туркугийн их сургуулийн дараа гуравт ордог тус их сургуулийн Эдийн засгийн сургууль нь энэ хэрэгслийг заах аргад ашиглах анхны аргачлалыг боловсруулж байгаа аж. "Бид хиймэл оюун ухааныг судалгаанд ашиглахыг хориглох, хязгаарлах оролдлого хийхгүй" гэж их сургуулийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
“ChatGPT” гэх зэрэг ашиглахад хялбар хиймэл оюун ухааны программууд байдаг бөгөөд боловсролын зарим байгууллагууд ийм программуудыг ашиглахыг эсэргүүцдэг байна. Өмнө нь Финландад хиймэл оюун ухааны талаар хүссэн хүн бүр үнэ төлбөргүй мэдлэг олж авах боломжтой сургалтыг тус улсын Хельсинкийн их сургууль зохион байгуулж байжээ.
Сэтгэгдэл