Оросын тамирчдад Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин эсэргүүцнэ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпын наадамд оролцохыг зөвшөөрвөл Украин улс наадмыг эсэргүүцэж магадгүй гэж Их Британийн телевиз, радиогийн нэвтрүүгийн “ВВС” корпорац пүрэв гарагт мэдээлжээ. "Хэрэв биднийг сонсохгүй бол Олимпын наадамд оролцохоос татгалзаж, “бойкотлохыг” үгүйсгэхгүй"” гэж Украины Спортын сайд Вадим Гутцайт “Facebook” хуудсандаа бичсэнийг “ВВС” эш татсан байна.

Лхагва гарагт Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын наадам, 2026 оны Милано Кортинагийн Өвлийн олимпын наадамд “хатуу нөхцөлтэйгөөр” оролцуулах замын зураглалыг товч гаргажээ.

ОУОХ өнгөрсөн онд ОХУ-ыг Украин руу довтолсны дараа Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодоос хүсэж байсан бол лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж дурдсан байна. “Украинд дайн үргэлжилж байгаа цагт Орос, Беларусийн тамирчид олон улсын тэмцээнд оролцох ёсгүй” гэж В.Гутцайт хэлжээ. Тэрбээр мөн Украины Үндэсний Олимпын Ерөнхийлөгч аж.


Сэтгэгдэл

Зочин [192.82.81.8] 2023-01-29 18:52:18

2 улс оролцохгүй байснаас 1 улс оролцохгүй байсан нь дээр ч юмуу

Беларусийг хаяж болохгүй. [103.57.94.26] 2023-01-29 20:11:05

Дээр нь өшөө Беларусийг СПОРТОД оруулах ёстой.

Улс төржмөөргүй байна. [103.57.94.26] 2023-01-29 20:08:30

Тэгээд л улс төржөөд унах юм. Тэр ХОЁР үндэстнийг СПОРТООР өрсөлдөхийг үзмээр байна.

Зочин [66.181.161.50] 2023-01-29 18:26:54

Bitgii hutc ta nar orohoo bolohgui Yu tamirjid yum buruu bga salbadai naraa dagaad tcenge sene za

Спортыг улс төржүүлмээргүй байна. [103.57.94.26] 2023-01-28 20:58:21

Спортоор улс төр хийчих юм аа. Утгагүй юм. Хүмүүсийн бие бялдрын хөгжил, энх тайванч өрсөлдөөн, муу сөрөг бодол санаагүй тийм тоглоомыг л үзмээр байна ш дээ. Гэтэл үүнийг улс төржүүлээд балайраад байх юм. Дэлхийд ганц Украйн байдаггүй биздээ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.