БНТУ-ын эсэргүүцлийн улмаас Швед, Финландын НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт хойшлогдлоо
Швед, Финландын НАТО-д элсэх тухай асуудлыг хэлэлцэх Брюсселийн уулзалт хойшлогдсоныг Туркийн засгийн газар баталж, эсэргүүцлийн үйл ажиллагааны дунд ийм уулзалт хийх нь утгагүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стокгольмд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Исламын шашныг эсэргүүцэгч идэвхтэн Коран судрыг шатаасан нь Туркийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон. Учир нь Турк улс элчин сайдын яамных нь гадаа эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл олгосонд Шведийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм.
Туркийн гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Швед улс исламын шашныг эсэргүүцэгч, Курдын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжигчдийг Стокгольмд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас сэргийлж чадаагүй, үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанд хамсаатан болсон гэж буруутгасан байна. Одоогоор Чавушоглугийн мэдэгдлийн хариуд Шведийн талаас байр суурь илэрхийлээгүй байна. Мөн энэ 7хоногт Туркийн ерөнхийлөгч НАТО-гийн өргөжин тэлэлтэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлж, цэргийн эвсэлд нэгдэхэд нь дэмжинэ гэж хүлээхгүй байхыг Шведийн талд анхааруулсан.
Швед Финланд улсууд Оросыг Украинд дайн эхлүүлсний дараахан төвийг цахих бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнэчлэх өргөдлөө гаргасан. Одоо НАТО-гийн гишүүн орнуудаас Турк улс Швед Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байгаа юм. Шведийн засгийн газар иргэнийх нь дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалсан байдаг иймээс иргэд нь дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй, гэхдээ хүчирхийлэл үзэн ядалтын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Европд Коран судрыг шатаасан нь дэлхий даяар олон сая мусульмануудын уур бухимдлыг хөдөлгөснөөс Исламын орнуудад олон сая мусульманчууд эсэргүүцэн жагсаж байна.
Тухайлбал Ираны мусульманууд Исламын шашны ариун судар Кораныг шатаасны нь хариу болгож Шведийн төрийн далбааг шатаан, Швед Америк, Израйлын эсрэг уриа лоозон барин жагсаж байна. Ийм төрлийн жагсаал Ирак, Афганистан, Ливан, Малайз, Йорда, Йемен, Пакистан зэрэг исламын орнуудад үргэлжилж байна.
Сэтгэгдэл
зочин [59.153.113.62] 2023-01-30 13:06:08
Оросыг дэмжигч Туркийн даргад сайхан далим болж дээ. Финляндыг элсүүлээч дээ. Далим л байна.
Зочин [124.158.67.219] 2023-01-30 11:33:34
Нэг муу хоцрогдсон үг үсэг утга санаа агуулсан хуучин ном шатаагаа л биз. Юунд сүржигнэдэг юм бэ. Гэхдээ Турк цлс швед финландыг НАТО-д элсүүлэхгүй байх хэрэгтэй.
Зочин [71.239.25.243] 2023-02-02 20:55:33
teneg hund bol bugd l neg muu huuchin nom bolj haragdana.Medeej islamiin yos deg hatuu hedii ch ashig tustai zuil bii.Yadaj l avgai huuhnuud n hujaa solongosiin devsger bolooguig harj bolno.Mongoloor duuren beltsiisen hujaagaa harchih. sda
Зочин [202.126.89.95] 2023-01-30 17:21:24
тэгвэл танарын буддаг шатаавал сайн уу тэнэгээ