Хятад улс Японы иргэдэд виз олгож эхэлжээ
Хятадын эрх баригчид Японы иргэдэд энгийн виз олгож эхэлснээ болон 72, 144 цагийн дотор хилээр визгүй дамжин өнгөрөх журмаа сэргээж байгаагаа ням гарагт мэдэгджээ. “Япон улсад суугаа ЭСЯ, Консулын газрууд Хятад улс руу зорчиж буй Японы иргэдэд энгийн виз олгох үйлчилгээгээ өнөөдрөөс эхлэн сэргээж байна” гэж Хятадын цагаачлалын асуудал эрхэлсэн газар “WeChat” сүлжээндээ мэдээлсэн байна. Японы иргэдэд виз олгох үйлчилгээгээ түр зогсоосон тухай мэдээллийг Токио хот дахь Хятадын дипломат төлөөгчийн газар нэгдүгээр сарын 10-нд өгсөн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад коронавирусний халдвар ихэссэнтэй холбоотойгоор Японы руу зорчиж буй Хятадын иргэдийг 72 цагийн дотор хийлгэсэн ковидын сөрөг шинжилгээний хариу үзүүлэх болон хил дээр ирмэгцээ “PCR” шинжилгээ өгөх журам тогтоосны дараа Хятадын тал виз олгохоо зогсоосон юм.
Сэтгэгдэл