ШҮҮХИЙН ХАРААТ БУС ГЭЖ ЮУ ВЭ?
Шүүгчид өөрсдөө хүртэл хараат бус байдлын талаар ярьцгаадаг. Аливаа хэрэг зөрчлийг үнэн мөнөөр нь шүүмээр байдаг. Гэтэл дээрээс юмуу араас нь хараад ч байх шиг. Шүүгч нар хий юмнаас айж ичин байж “Долдугаар сар-нэгэн” гэх мэт хэргийг шүүсэн болдог юм уу даа. Энэ үнэн болов уу. Бас олон шүүгч өөрсдийг өө хараат бус хэмээн тунхагладаг. Тэр харин үнэн байх. Өөрийгөө хэн гэдгээ нуухаасаа илүү илэрхийлэх сонирхол амьдрал дээр ид өрнөж байна шүү дээ. Нам засаг төрдөө хэний үр сад гэдгээ харуулах туйлын хэрэгцээ бий юу гэвэл бий. Улс төрд улстөрчид ажилладаг. Улстөрчдийн олонх нь хуульч буюу шүүгч мэргэжлийнхэн биз дээ.
Бямбадорж, Нямдорж, Шаравдорж гээд бүгд л цагтаа хууль шүүхийн ажилтнууд байсан. Хууль шүүхийн мэргэжилтэй, тэр зүгийн ажилтай байж гэмээж улс төрд орж улс орныг удирдах нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр шүүх зүгийнхэн өөрсдөө хэзээ нэгэн цагт улс төрч болон хагарах өндөгнүүд юм. Юун хараат мараат.
Сонгуулийн үеэр “Манай энэ нөхөр болбоос УИХ-ын гишүүн болох гол нөхцөл нь хуулийн мэргэжилтэй, сайн хуульч бөлгөө” гэхээр нь бид сонгочихдог биз дээ. Энэ хэтийдсэн тогтолцоог болиулдагг үй юмаа гэхэд багасгавал шүүхийнхний дарга болох амбиц дарагдана. Батлан хамгаалах салбарыг энгийн хүн бүр эмэгтэй хүн маш сайн удирддаг.
Жүжигчин хүн Америк орныг хамгийн сайн удирдсан гэдэг. Төр засгийг хууль мэддэг хүнээр дүүргэхг үй бол болохгүй гэсэн сурталчилгаа бол худлаа. Эдэнд эрх мэдэл очсоноор цагдаа, шүүгч, хуульч, өмгөөлөгч нарын тоо улам олширсоор байна. Тэднийг ажлын байраар хангахын тулд “яах ёстой” болж байна. Улс орноо шоронжуулах хэрэг үү. Улстөрчид бүр нарийн яривал МАХН-ын зүтгэлтнүүд хууль шүүхийн гол суудлуудыг эзэлсэн тул өөрсдийг өө хараат биш гэх нь зөв. Хараат гэж байгаа нь ч бас зөв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
MARSHIL.L.D.ERDENEBAT. [66.181.187.115] 2023-02-02 13:06:34
NARANTUUL.ZAXIN.YNERTEI.US.XAAR.TAMXI.ZARDAG.bydegi.altantyia.ganzezg.SHAGAJ.ORLOGIG.XURAAJ.AB.270.kg.XAR.TAMXI.NUUN.DARAGDUULJ.XYMYYSYYDIN.AMIG.EGYYTGEJ.BAINA..