Украин улс ОХУ, Беларусын тамирчдыг 2024 оны олимпт оролцуулахын эсрэг байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Спортын сайд Вадим Гутцайт 2024 онд Парист болох Олимпын наадамд орос, беларусын тамирчдыг оролцуулахыг хэрхэвч зөвшөөрөх учиргүй гэж мэдэгджээ. Цэргийн түрэмгийллийн улмаас дээрх хоёр улсын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг бүрэн хориглоход Украин олон улсаас өргөн дэмжлэг авч чадна гэж найдаж байгааг сайд “Ройтерс”-т ярьсан байна.

Туялзуур сэлэмний олимпын аварга асан Вадим Гутцайт ярилцлагадаа, орос, беларусын тамирчдыг хөндлөнгийн статустайгаар Олимпт оролцуулахыг ч зөвшөөрөх учиргүй гэж мэдэгджээ. Украины спортын сайдын ярьснаар, тамирчид, дасгалжуулагчид зэрэг наанадаж 220 хүн дайнд амь үрэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын Олимпын хороо орос, беларусын тамирчдыг хөндлөнгийн статустайгаар Олимпт оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, тамирчдад урьдчилсан шатны тэмцээнүүдэд оролцох боломж олгосон юм байна.

Энэ тухайд өчигдөр Москва, оросын тамирчдыг Олимпын тоглолтод оролцох боломжоор хангах ОУОХ-ны аливаа алхмыг сайшаах болно гэж мэдэгджээ. Харин үүнээс хэдэн цагийн дараа ОУОХ Украины эсрэг цэргийн түрэмгийлэлтэй холбогдуулж Москва болон Минскийн эсрэг тогтоосон хоригуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Хоригуудад, орос, беларусын албаныхныг олон улсын спортын арга хэмжээнд урих, мөн эдгээр улсад спортын арга хэмжээ зохион явуулахыг хориглохоор заажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.