ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ НЭМЭГДЭВ
Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна. ОУВС-гийн тайланд дурдсанаар, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт Орос-Украины дайн үргэлжилж, инфляц өндөр байгаагийн улмаас сул хэвээр байх төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ОУВС-гийн өнгөрсөн 10 дугаар сарын төсөөллөөс 2.7 хувиар ахисан үзүүлэлт боловч 3.4 хувиар өснө гэж 2022 онд таамаглаж байсантай харьцуулахад нэлээд буурч 2024 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэж таамаглаж байна.
Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг авч үзвэл, 2023 онд 4 хувь, 2024 онд 4.2 хувьтай гарна гэж таамаглажээ. Өнгөрсөн онд 2.2 хувиар агшсан Оросын эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 2.2 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.
ОУВС өнгөрсөн 10 дугаар сарын тайландаа, хөгжингүй орнуудын эдийн засаг 1.1 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3.7 хувиар тэлнэ хэмээн таамаглаж байсан юм.
Сэтгэгдэл