“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 2022 онд биткоинд оруулсан хөрөнгө оруулалтаасаа 140 сая ам.долларын алдагдал хүлээснээ тайлан мэдүүлэгтээ дурджээ. Тодруулбал, “Tesla” өнгөрсөн онд биткоинд 204 сая ам.доллар алдсан ч арилжаагаар 64 сая ам.долларыг эргүүлэн олсон байна.
“Tesla” компани 2021 оны эхээр биткоинд нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэх захирал Илон Маск төлбөр тооцооны хэрэгслээ болгон ашиглана хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа шийдвэрээсээ ухарч, биткоиныхоо ихэнхийг нь зарсан бөгөөд одоогоор 184 сая ам.долларын үнэ бүхий биткоин эзэмшдэг байна.
“Tesla” компанийн 2021 оны хоёрдугаар сард хийсэн биткоины худалдан авалт нь уг криптовалютын ханшийг даруй 25 гаруй хувиар өсгөж, 48 мянган ам.долларт буюу тухайн цаг үедээ хамгийн өндөр түвшинд хүргэж байв. Улмаар 2021 оны гуравдугаар сард И.Маск “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдан авч болно хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэний дараа дахин өсөж байсан юм.
Гэвч хоёр сарын дараа “Tesla” уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг харгалзан төлөвлөгөөнөөсөө ухрах үед биткоины ханш 10 гаруй хувиар огцом унасан байна. Их Британийн Сангийн яамны мэдээлснээр, биткоины жилийн эрчим хүчний хэрэглээ Их Британийн нийт эрчим хүчний хэрэглээний 39 орчим хувьтай тэнцдэг бөгөөд зарим шинжээчид түүнээс ч өндөр тооцооллыг гаргасан байдаг аж.
Сэтгэгдэл
crhcdfziux [212.38.189.186] 2024-11-18 01:32:27
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
kbwyqooxtc [212.38.189.186] 2024-11-18 01:32:26
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.9.46.62] 2023-02-04 07:55:29
Койн гэж хийсвэр валютанд итгэж байдаг.