“Тоёота Приус” маркийн автомашин хулгайлсан хэргийг илрүүллээ
“Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоолоос автомашинаа алдчихлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 2-нд 07:00 цагийн орчимд бүртгэгджээ. Энэ мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж дохиолол суурилуулах, автомашин дотроо эд зүйл орхихгүй байх, хяналтын камертай болон харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж хэвшихийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл