АНУ УКРАИНД АЛСЫН ТУСГАЛЫН ПУУЖИН НИЙЛҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Украины аюулгүй байдалд туслах санаачилгын хүрээнд АНУ дахин шинээр 2.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх, түүний дотор алсын тусгалын пуужин нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа АНУ-ын эрх баригчид албан ёсоор өнөөдөр зарлах бололтой.
АНУ-аас өмнө нь Украинд HIMARS харвагч төхөөрөмжөөс 80 км зайд харвах пуужинг нийлүүлж байсан. Одоогийн нийлүүлэхээр төлөвлөж буй пуужин HIMARS төхөөрөмжөөс 150 км зайд харвах боломжтой, тусгал нэмэгдүүлэх хөдөлгүүртэй, GPS навигацийн системийн удирдлагатай, цахим хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх чадвартай GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) загвартай юм. Энэхүү пуужингуудыг Америкийн Boeing корпорац болон Шведийн SAAB компани хамтран үйлдвэрлэдэг.
Эх сурвалж: ISS.GOV.MN
Сэтгэгдэл
Зочин [64.119.22.148] 2023-02-04 16:40:59
1945 оны 8 р сарын 6 нд Японы Нагасаки, Хиросимо хотуудад атомын бөмбөг хаяж сүйрүүлснээс 3 сарын хойно буюу 1945 оны 11 р сарын 14 нд АНУын тухайн үеийн ерөнхийлөгч Гарри Трумен " бид оросуудыг аргадахаас залхаж гүйцлээ. манай гадаад бодлого эрс шинэчлэгдэх ёстой цөмийн цохилт хийж устгавал зохих зөвлөлтийн хотуудын эхний 200 хотын нэрсийг товлолоо" гэж мэдэгдэж байв. Мөн Уинстон Черчиль "Москва. Ленинград зэрэг зөвлөлтийн томоохон хотуудыг бөмбөгдөж устгаад живүүлж үүрдэд нь усан цөөрмийн ёроол болгох ёстой. инглээ гэхэд ихээр бодоход 30 сая орос л үрэгдэнэ биз" хэмээн зөвлөлт холбоот улсын эсрэг дайн өдөөж аймшигт аллага үйлдэхээр ангил ,америк улсын төр засгийн тэргүүнүүд ам санаа нэгдэн төлөвлөж байсан нь түүхэн сурвалж бичиг протоколд тэмдэглэгдэн үлдсэн буйг олж уншихад төвөгтэй бус
Zochin [67.161.151.46] 2023-02-04 04:36:05
Amerik deh amidral khetsuu l bna shuu, tatvar, uniin usult ulam nemegdeed yaj ch ajillaad khureltsehguu ilt medregdej baikhad dainiig demjij khurungu oruulaad baikh um
зочин [103.229.121.168] 2023-02-03 22:56:37
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [66.181.177.223] 2023-02-03 19:54:45
Oros neeree daind nervegdej zovoh tavilantai uls yumda
Зочин [1.28.102.31] 2023-02-03 22:13:32
Lalariin oros
Зочин [66.181.188.53] 2023-02-03 18:27:41
Алсын тусгалтай пуужин нийлүүлсэнээр тэд өөрсөддөө дайны галыг нутагтаа авчирна. Орос тэдэнд цохилт өгнө дөө.
zochin [64.119.19.62] 2023-02-03 20:06:54
Одоо ч өгч бгаа юм биш үү, Украйн даяар л харанхуй байна
иргэн [192.82.78.129] 2023-02-03 19:06:30
дэлх йд хамгийн их занал у8чруулж хүн төрөлхтөнд хөгжил биш дайныг авчирч бхйгаа улс бол Орос
Зочин [180.149.65.2] 2023-02-03 18:52:27
за за