ШҮҮГЧ НАР “ШУДАРГА ЁСНЫ ТАЛД ЗОГСОНО” ХЭМЭЭН ЕРӨНХИЙ САЙДАД МЭДЭГДЖЭЭ

Aдмин / Хууль

Сүүлийн үед “Засаг, шүүх хоёр заамдалцлаа” гэсэн яриа нэлээд газар авлаа. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгнээс илүүтэй мэдрэгдэж байна.Тэрээр 2022 оны аравдугаар сарын 20-нд иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаад “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэжээ.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хэд хоногийн өмнө хэд хэдэн хэргийн талаар ярилцсан. Шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч иргэний хувьд яаж шийдэхийг нүд цавчихгүй харж байгаа гэсэн. Миний ойлгож байгаагаар прокуророос шүүх рүү шилжихэд ойрхон болсон гэж ойлгосон. Засгийн газар мөрдөх байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан. Тийм учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан.

2023 оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлига шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ.

Энэ мэтчилэн шүүх рүү хандсан үгийг байсхийгээд л хэлдэг болсон. Үнэхээр ч олон жил яригдсан, анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжиж байна. Хөгжлийн банкны хэрэгт гэхэд л 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Хэргийг шүүгч нарт хуваарилжээ. Удахгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарч эхлэх бололтой.

Бас Ерөнхий сайд, Ерөнхий шүүгчийн хооронд таатай бус харилцаа үүссэн талаар албан бус мэдээлэл ихээхэн яригдаж байна. Шүүхийн талаар “үг” хэлсэн Ерөнхий сайдын талаар, эсвэл хариу болгож ингэж тэгж хэллээ гэсэн цуу үг цөөнгүй бий. Гэвч эдгээр нь албан бус учрсаас баталгаагүй гэсэн үг.

Уг нь Үндсэн хуульд 2019 онд хийсэн өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны шинэчилсэн найруулгаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халсан гэж ойлгодог. Гэвч шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл, ялангуяа улс төрийн нөлөөлөл өнөө хэр нь байсаар байна уу. Ийм асуулт байна. Мөн л итгэхэд бэрх олон мэдээлэл дуулдсаар удлаа.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2021 оны аравдугаар сарын 18-нд Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын Үндэсний чуулганд илтгэл тавихдаа “Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог telephon justice буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна” гэж байсан юм. Тэгвэл энэхүү “telephon justice”-ын дагуу одоо шүүхэд хэрэгждэг үү.

Түүнчлэн selective justice буюу ялгавартай шударга ёс хэрэгжсээр байгаа юу. Иймэрхүү эргэлзээ шүүхийн эргэн тойронд байгаа нь нууц биш. Тухайлбал, саяхан шүүхэд шилжсэн Хөгжлийн банкны хэргээс төрийн өндөр албан тушаал хашдаг этгээдийн ойрын хамааралтай хүн “чөлөөлөгдөөд” үлдсэн тухай эх сурвалжууд ярьж, бичээр байна. Энэ нь чухамдаа, тэр дурдсан selec­tive justice юм.

Гэхдээ Монголын 600 шүүгч бүгдээрээ telephon justice дагуу шийдвэр гаргаж, selective justice тогтоодог гэвэл худлаа болно. Үүний нэг нотолгоо болох мэдээлэл өнгөрсөн долоо хоногт улс төр, хууль хяналтынхны дунд яригдлаа. Тэр нь, Ерөнхий сайдад 30 гаруй шүүгч “Улс төр, эрх мэдлийн нөлөөллөөс ангид ажиллаж, шударга ёсны талд зогсоно” хэмээн албан бусаар мэдэгдсэн гэх мэдээлэл юм. Тодруулбал, шүүгч нар Л.Оюун-Эрдэнийн яриад, хийгээд яваад байгаа “шударга ёсны тэмцэл”-ийг дэмжиж, 30 жилийн булхай луйврыг таслан зогсоохыг дэмжиж ажиллана хэмээжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.207] 2023-02-06 10:27:16

Чоно махнаас гарав гэгчээр одоогийн шүүгч нарыг бүрэн сольж байж 1 шудрага ёс тогтох байх. Шүүгч шалгварлаж сонгох хараат бус байх г.м. Сонголыг шүүх авилгал хээл хахуулийг хөгжүүлж улс орон нийгмийг харанхуй хонгилд хатааж бөйгаа нь үнэнээс үнэн

ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-06 09:34:29

ШУДАРГА ШҮҮГЧ ГЭЖ БАРАГ Л БАЙХГҮЙ БОЛСОН ДОО БҮГДИЙГ НЬ СОЛЬ. ГЭМТ ХЭРГИЙН ФРОНТОД УЛААН НҮҮРЭЭРЭЭ ТУЛДАГ ЦАГДАА, АТГ-ЫН МӨРДӨГЧ НАРААР ШҮҮГЧ ХИЙЛГЭ ТЭДНИЙ ХИЙСНИЙГ ҮГҮЙСГЭДЭГ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРЫГ ХАЛ

Иргэн [1.28.101.178] 2023-02-06 00:39:28

Энэ данхан толгойт улс орныг удирдаад ер өөдөлсөн юм алга даа ямар улс төрын мэдлэг боловсоролгүй юм байж чадах нэгэнд нь суудалаа өгчихөж боллоггүл юм байх даа Оюунэрдэнэ-н чадахюм нь ах Херо баатартайгаа нийлж хор найруулан жагсаал цуглааг хийж ард түмэний толгойг эргүүлж л чадна яг үнэндээ саяны нүүрсний жагсаал цуглаагыг Херо баатар ах нь найруулж Нямбаатар нь дэмжиж өөртөө гай болох нам доторох нөхдүүдээ бөлдөгдөх л үйлдэл шүү дээ Монголын ард түмэнийг бүгдээрээ тэнэг гээд бодож байвал май шүү нөхөр алай жагсагч Ерөнхий сайдаа

Иргэн [202.126.89.92] 2023-02-05 15:51:42

Дарга нар идсэн, уусан, авилгадсан, ЖДҮ, ХБ, нүүрс хулгайлсан гэхээр шүүхээр ороод нэг ч хэрэг шийдэгдэхгүй, дандаа хойшиллоо гэх юм, зарим хэрэг бүр 20 удаа, 30 удаа, хэдэн жилээр сунжирч хойшлогдож байна, ингэсээр байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг, за тэгээд улны ард маниус нь ИХ-ын гишүүн Мөнхбат, Бат-эрдэнэ гээд нүүрсний хулгайчдыг яахыг харж л суугаа шүү, шүүх шударга л байж үзээрэй дээ!!!

Зочин [66.181.161.96] 2023-02-05 10:54:17

Үлгэр болно шүү

Зочин [66.181.161.96] 2023-02-05 10:53:25

Шүүгчдийг ихэнхийг нь солих хэрэгтэй тэхгүй бол бүтэхгүй

Зочин [67.184.4.56] 2023-02-04 23:14:44

За мэдэхгүй ээ. Шударга гэдэг үг эд нараас холоо. Итгэхгүй байна.

Иргэн [64.119.25.17] 2023-02-04 20:13:11

Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!

Зочин [192.82.82.229] 2023-02-04 19:44:30

Байнга зогсдог гээд шаан биз бүгд улс төрөөс хамааралтай болоол хэрэг хэзээч шийдэгдэхгүй хэвшмэл хэллэг шүүдээ тангараг өргөөд нэмэргүй гарууд

Баатар [202.9.46.248] 2023-02-04 19:02:43

Одоогн шүүхн тогтолцоог өөрчилж ард түмнээс сонгосон комисс төлөөлөөс сонгон шалгаруулж бүр ард түмний өмнө тангараг өргүүлж томтлох хэрэгтэй. Тэгэж бж эрүүлжинэ.

Зочин [64.119.22.148] 2023-02-04 18:55:34

АТГ,шүүх ,прокурор нь системээрээ авилга дээрэм луйврын сүлжээ идээ бээрт идэгдэж өт цацагдсан тул түүнийг хуйгаар нь цэвэрлэж маш сайн ариутгахаас нааш шударга ёс ярих нь тэнэг хэрэг

Шүү [103.26.194.106] 2023-02-04 18:21:35

Шүүгчид л хамгийн новш бгаа блхр хулгай луйвар дарагдаад бгаашдээ

Зочин [66.181.185.212] 2023-02-04 14:34:16

Шударга ёсны тал нь тэгээд яг аль тал нь юм болоо.

Зочин [202.9.46.164] 2023-02-04 12:23:39

30 жил үүрэлсэн авилгачид, хулгайчид, луйварчидаас төрийг цэвэрлээгүй цагт ямар ч гоё юм яриад нэмэргүй.

Зочин [66.181.176.56] 2023-02-04 12:01:11

Ерөнхий шүүгчийн хэвлэлээр гараад байгаа хууль бус үйлдлийг хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажлаас нь түтгэлзүүлж дараагийн хүнийг томилбол шүүхэд шударга ёс тогтох нь нэг алхамаар урагшлана

Зочин [66.181.160.104] 2023-02-04 10:48:56

Гавьяат шүүгч нь авлига аваад амиа хорлоод, хүү шүүгч нь авлига аваад зугтаагаад америк явчихсан гэж бодхоор шүүгчид итгэх итгэл байх уу

Зочин [103.212.118.211] 2023-02-04 22:27:54

Харин тийн ш дээ энэ шүүгч нарт итгэх ямар ч арга алга бүгд новш болж дээ

Болор [124.158.67.232] 2023-02-04 10:27:10

Шударга Шүүхэд шүүгчийн суудлаа хадгалах, мөнгөтэй болох шунал, эрх барьдаг намын эрх ашиг л саад болдог.

Зочин [66.181.160.26] 2023-02-04 09:54:31

ҮНЭН л байгаа даа , үнэн бол тэдгээр шүүгчвийг монголчууд БУРХАНДАА ЗАЛАХ болно - түүхэндээ үлдээх болно НЭРС нь ТОДРООСОЙ ....


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.