"Грэмми-2023": В.Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн эрхэм боллоо

Д.Тулга / Гадаад мэдээ

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үеэр Америкийн жүжигчин, продюсер Виола Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн 18 дахь эрхэм боллоо.

В.Дэвис “Finding Me” намтар номоороо Грэмми наадмын “Шилдэг аудио ном” төрөлд шалгарснаар “ЭГОТ”-ын /Эмми, Грэмми, Оскар, Тони/ эзэн болжээ.

“Зургаан настай Виолад зориулан бичсэн энэхүү номондоо түүний аж амьдрал, баяр баясгалан, сэтгэлийн шаналал гээд бүхнийг багтаахыг хичээсэн” гэж В.Дэвис хэлсэн байна.

Тэрбээр 2016 онд “Fences” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн юм. Мөн “How To Get Away With Murder” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн шагналыг гардан авсны сацуу “Тони” шагналыг хоёр удаа /“King Hedley II (2001), “Fences” (2010)/ хүртсэн билээ.

Грэммийн шагналаа гардан авах үеэрээ В.Дэвис “ЭГОТ”-ын эзэн болсноо баяртайгаар дуулгаад, “номынхоо гол хэсэг нь болсон гэр бүлийнхэндээ” талархал илэрхийлсэн байна.

“ЭГОТ”-ыг Английн жүжигчин Жон Гилгуд, Пуэрто-Рикогийн жүжигчин Рита Морено, Английн хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер, Америкийн дуучин Жон Леженд, Америкийн дуучин, жүжигчин Женнифер Хадсон тэргүүтэй 17 эрхэм хүртсэн байдаг.

Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ цаг мөчид Америкийн дуучин Бейонсе хэдийнээ хоёр шагналын эзнээр тодроод байна. Ингэснээр тэрбээр Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн эрхэм болоход нэг алхам ойртлоо. Одоогийн байдлаар Бейонсе Грэмми наадмаас 30 шагнал хүртээд байгаа бөгөөд Унгар-Британи гаралтай удирдаач Георг Шолтийн тогтоосон амжилттай /31/ эн зэрэгцэхэд ердөө нэгхэн шагнал дутуу байна.

montsame.mn


Сэтгэгдэл

rhjbzgmzyz [109.70.100.1] 2024-10-22 07:52:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

hojbnlegvv [109.70.100.1] 2024-10-22 07:52:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.