Казахстанаар зорчсон тохиолдолд 90 хоногоос хэтрэхгүй байх журам үйлчилж эхлэв
лаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулжээ.
Тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.
монцамэ.мн
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.20] 2023-02-06 10:34:35
Орк монголчуудын ихэнх нь аялах нэрээр очиж харладаг.