Катар Улс хаяа карттай гадаадын иргэдийг хүлээн авах шийдвэрээ сунгажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карттай гадаадын иргэдийг хүлээн авч буй.

Тус улс энэхүү шийдвэрээ ирэх оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна. Иймд зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карттай гадаадын иргэд Катар Улс руу зорчих юм. Үүнд:

•Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,

•Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,

•Эрүүл мэндийн даатгал,

•Буцах нислэгээ баталгаажуулж тийзээ авсан байх юм. Хаяа карттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://hayya.qatar2022.qa/, https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko холбоосоор орж үзэх боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.44] 2023-02-06 15:20:04

хаяа карт гэж юу вэ.зэргэлдээ хөрш орнуудын карттай иргэд юм уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.