АНУ Украинд алсын тусгалтай пуужин илгээхээр шийдвэрлэлээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский алсын тусгалтай пуужин илгээхээр болсон АНУ-ын шийдвэрийг таатайгаар хүлээн авч байна. Харин ОХУ АНУ болон Европын холбоонд заналхийлсэн хариу өгч, цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэдгээ анхааруулжээ.

АНУ-ын засаг захиргаа Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн багцаа өнгөрсөн баасан гарагт зарласан. Уг багцад 150км зайд цохилт өгөх хүчин чадалтай, алсын тусгалтай пуужин багтсан юм байна. Энэ нь АНУ-ын зүгээс өмнө нь Украинд өгч байсан пуужингаас хоёр дахин хол тусгалтай пуужин юм байна. Цэргийн шинжээчид АНУ-аас Украинд очих уг пуужинг 2014 онд ОХУ өөртөө нэгтгэж авсан, Украины өмнөд бүсийн Крымын Хойгт хүрэх хүчин чадалтай байж магадгүй гэж таамаглаж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч асан, Оросын аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Москва Америкийн пуужингийн хариуд цөмийн зэвсгээ ашиглаж магадгүйг анхааруулжээ. Тэрээр “ОХУ өөрийн батлан хамгаалах номлолын дагуу бүх төрлийн зэвсгээр хариу цохилт өгөх боломжтой.

Үүнд цөмийн тогтоон барих хүчийг ашиглах тулгуур зарчмууд нь багтаж байгаа” гэж бямба гарагт орон нутгийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Медведевийн хувьд Украины дайны хугацаанд хатуу чиг шугам баримталж байгаа. Тэрээр ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж олон удаа анхааруулж, Америк болон Европын холбоог УКраинд цэргийн тусламж үзүүллээ гэж удаа дараа шүүмжилж байгаа юм. ОХУ-ын гадаад хэргийн яам Европын холбоо Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ амласны дараа бямба гарагт мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Өрнөдөөс үзүүлж байгаа тусламж үр дүнд хүрэхгүй. Оросын зэвсэгт хүчний Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны зорилго, зорилт бүрэн биелэн гэдгийг онцолсон байна.


Сэтгэгдэл

Zichin [202.9.40.137] 2023-02-06 19:50:44

Baidan yamar ch argaar hamaagui Orosiig yalagduulahgui bol songuuliin umnu ner hund ni unaj yalagdana gehees madh ih aij bgaa bololtoi.Dahij erunhiilugch bolj chadahgui bol dainii gemt heregten bolj buuduulj ch magad.

Тэнэг юмнуудтай тэнэг байдлаар л харьцана ш дээ. [192.82.77.203] 2023-02-06 18:12:09

Пуужингууд Украйнд орж ирмэгц тэр дор нь устгачихна биздээ. Мурийцах уу? Орос Барууныханд жилийн өмнө анхааруулсан. Анхаарахгүй байгаа бол одоо яахав дээ? Пуужиндаад л байхаас. Украйныг өрөвдөөд ч хэрэггүй.

Утсан хүүхэлдэг март. Эзэдэд арга хэмжээ ав. [192.82.77.203] 2023-02-06 18:38:38

Украйн өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй учир түүний эрх ашгийн талаар ярих хэрэггүй. Утсыг нь татаж байгаа эздийнх нь эсрэг тодорхой, үр өгөөжтэй, хохирол учруулах арга хэмжээ авбал зохино.

Зочин [122.201.31.152] 2023-02-06 14:38:20

Орос өөрөө энэ тоглоомыг эхлэсэн дэлхийн тэргүүлэх гүрнүүд бүрмөсөн туйлдуулж дахин хуваахаар шийдсэн бололтой. Үүнд хятад ч мөн багтана. Энэ бол зөв шийдвэр байнга Дэлхийн энх тайванд заналхийлж, ойр орчмын жижиг улсуудаа байнга дарамталдаг Оросыг одоо нэг мөсөн дахин хуваах цаг нь болсон...

Зочин [202.179.21.239] 2023-02-09 14:40:08

Чи юу ч мэдэхгүй байж хуцалгүй дуугаа тат

Зочин [202.126.88.121] 2023-02-06 18:02:21

Үхэж байсан үхэр бн чи

Зочин [192.82.92.173] 2023-02-06 14:30:49

АНУ-д л цохилт өгөх хэрэгтэй

Зочин [67.184.4.56] 2023-02-07 08:58:49

Чи цохилт өгөөрэй тэгээд хариуг нөгөө ертөнцөөс хараарай. Муу мал.

Зочин [202.126.88.166] 2023-02-06 13:44:21

Энэ АНУ энэ дайныг зогсоох сонирхол байхгүй бүр шатлан үргэожлүүлэх сонирхолтой бна даа

Зочин [119.40.98.177] 2023-02-06 12:31:54

Энэ 2 зөнөг өвгөн дэлхийг сөнөөх нь дээ янз нь

Зочин [202.9.46.20] 2023-02-06 13:27:14

Америкийн ардчиллын ард долларын эзэд банк санхүүгийн эзэд байдаг юм. Америкийн ардчилсан ерөнхийлөгч нар бол зүгээр л тэдний утсан хүүхэлдэйнүүд.

иргэг [103.57.93.113] 2023-02-06 12:22:51

Яргачин Путинг яллах өдөр ирнэ Орос ялагдах ёстой Хагийн хогийн охон бол Орос

Зочин [64.119.19.241] 2023-02-06 12:05:58

эргүүлээд чулууд


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.