СИРИЙН ШОРОНД ХОРИГДЛУУД БОСЛОГО ГАРГАВ
Турк, Сирийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсгийн шоронд хоригдлууд бослого гаргасан байна. Энэ үеэр Исламын улс бүлэглэлийн 20 гаруй хоригдол шоронгоос оргожээ. Туркийн хилийн ойролцоох Ражо хот дахь цэргийн шоронд 2000 гаруй хоригдол хоригдож байгаагийн 1300 орчим нь Исламын Улс бүлэглэлийн дайчид аж. Туркийг дэмжигч бүлэглэлийн хяналтад байдаг тус шорон газар хөдлөлтөд өртсөний дараа хоригдлууд нь бослого гаргаж, шоронгийн нэг хэсэгт хяналтаа тогтоосонбайна. Хүчтэй газар хөдлөлтөд зөвхөн Сири улсад 1500 орчим хүн амь эрсдээд байгаа юм. Амь үрэгдэгсдийн 733 нь босогчдын хяналтад байдаг бүс нутгийн иргэд аж.
Сэтгэгдэл
МӨНХ ИРЭЭДҮЙ [202.126.90.137] 2023-02-09 14:04:28
1000000