АНУ СИРИД ТАВЬСАН ХОРИГИЙГ ТҮР ЗОГСООЖЭЭ
АНУ-ын Сангийн яам байгалийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбоотойгоор Сири улсад тавьсан хоригийг түр зогсоосон байна. “Сирид байгалийн гамшгийн уршгийг арилгахтай холбогдуулан хориг арга хэмжээний заалтаар хориглосон бүх ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 8-ныг хүртэл зөвшөөрнө" гэж тус яам мэдэгджээ.
Тодруулбал, хүчтэй газар хөдөлсний улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандив мөнгө цуглуулах, шилжүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцалсан боловч газрын тостой холбоотой гүйлгээ, хориг арга хэмжээ авсан хүмүүс болон Сирийн Засгийн газартай холбоотой хориг хэвээр байх аж.
Хоёрдугаар сарын 6-ны даваа гаргийн үүрээр Турк-Сирийн хилийн бүсэд хүчтэй газар хөдөлсний дараа Сирид авсан хориг арга хэмжээг нэн даруй түр зогсоохыг өмнө нь "Хүний эрхийг хамгаалах олон улсын нийгэмлэг" уриалсан юм.
Барууны орнууд зөвхөн хууль бус зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт тусламж илгээхэд бэлэн байгаа бөгөөд байгалийн гамшгийн уршгийг арилгахад Сирийн Засгийн газарт тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Бусейна Шаабан хэлсэн байна.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.22.162] 2023-02-11 00:04:48
АНУ усан доор атомын бөмбөг дэлбэлж, улмаар Турк ба Сирид газар хөдлөлт үүсгэсэн.
Зочин [202.126.88.137] 2023-02-10 17:47:42
Яацарсан гэж хориг тавьцын
И [202.55.188.108] 2023-02-10 13:30:37
Америк их дээрэлхүү бгаан шүү. Тусгаар улсад хориг тавиад. Заавал өөрсдийг нь дагах ёстой гэнэ. Америк өөрөө хамгийн их дарангуйлалтай, эрх чөлөөгүй, авилгажсан улс.