Г.Мөнхбаяр: Нагац эгч нь охиныг хөнөөчихөөд, гэрчтэйгээ үгсэн тохиролцож худал мэдээлэл тараасан
Ховд аймагт 15 настай хүүхэд амь хохирсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Ховд аймгийн жаргалан сумын БОЭТ-д толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтын ажиллагаагаар амь хохирогч Ж -гийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Цахим орчинд мэдээлэл гарсанчлан амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл. Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн" гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэв. Яг одоогийн байдлаар шинжээч эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.21] 2023-02-13 09:35:51
ховдыхон гэж хов зөөнө хүн ална хорвоогоос арчмаар улс бна даа
Зочин [202.126.89.100] 2023-02-11 12:13:20
jenhene gemt hereg hiisen humuusiig huul burhan unagaadag um huuhed gargsan eej hun bur olon udaa gargasan taivan jargaltai udaan amidarsaar l baina
Иргэн [202.126.89.89] 2023-02-11 04:40:17
Иймэрхүү харгис юмнуудыг өөрийг нь зодож албал таарна.Нинжин сэтгэлгүй.бузар юмнууд
зочин [103.10.21.226] 2023-02-11 01:08:05
Сэжгийн новш вэ