Турк: Ач охин минь олон хүний амийг аварсан ч өөрөө амьд үлдэж чадсангүй

Aдмин / Гадаад мэдээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу баасан гарагийн 16:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 21500 мянгад хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 78 мянгыг давжээ. Амиа алдсан хүмүүсийн 18342 нь Турк, 3377 нь Сири улсын иргэн байна.

Туркийн өмнөд хэсгийн Хатай мужийн эмнэлгийн гадаа зогсож буй нэгэн эрэгтэй Рукие “Бид ач охиноо хайж байна. Миний ач охин 23 настай, сувилагч мэргэжилтэй. Анхны газар хөдлөлтийн дараа нурангин доороос гаргаж авсан хохирогчдод тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү орсон.

Гэвч хоёр дахь удаагийн газар хөдлөлтөөр охины маань ажиллаж байсан эмнэлгийн барилга нурсан. Бидний ач охин олон хүний амийг аварсан ч өөрийнхөө амийг аварч чадсангүй. Нурангин доор багадаа 16 цаг амьд байсны дараа амьсгал хураасан гэж аврагчид хэлсэн” гэж ярив.

Рукиетэй ижил зовлонтой олон мянган хүн нурангин доороос дотны хүн нь эсэн мэнд гарч ирж чадах болов уу хэмээн сэтгэл түгшэн хүлээж байна. Туркийн Засгийн газраас мэдээлснээр пүрэв гарагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 10 хотод 6400 гаруй барилга нурж, 12 мянга гаруй хүн амиа алджээ.


Сэтгэгдэл

Gerel [119.56.109.179] 2023-02-13 00:20:37

Ene setgetsiin gajig noloolod ortson, erguu medrel zarim neg humuus end irj ovchnoo busdad gaihuulj yum bichihee bolimoor yum. Oor, oron gertee peeneglel-ee gaihuulmaar yumda. Hun yumu araatan yumu. Uhej dald oroosoi ch gej bh shig....Manai ulsiin bag hamt olon esen mend bgaad olon humuust tus demee ogoosei gej husey.

Зочин [103.161.242.136] 2023-02-10 19:15:24

Манайхан яаж яваа бол. Нилээн хүн амьдарч яваа байх. Ум ма нэ бад ми хум. Хэцүү ч юмаадаа..

Зочин [202.9.46.120] 2023-02-11 06:48:19

Үхэж далдраасай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.