Антонио Гутерриш: Эв нэгдлээ харуулах цаг үе бол яг одоо
Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу баасан гарагийн 15:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 21 мянгад хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 78 мянгыг давжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш бусад улс орнуудыг Сири болон Туркт туслахыг уриаллаа. Тэрбээр “Яг одоо бол эв нэгдлээ харуулах цаг үе юм. Бидэнд улс төржих эсвэл хуваагдах цаг алга.Олон байгууллага эдгээр улсуудад тусламжаа хүргэж байгаа нь сайн.
Гэхдээ НҮБ-тай хамтраад тусламж шаардлагатай байгаа бусад бүс нутагт боломжийнхоо хэрээр тусалвал би үнэхээр их баярлана.Их хэмжээний тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа нь хэн хүнд ойлгомжтой болов уу” гэж ярив.
Мөн Сири улсын иргэн дөрвөн хүүхдийн ээж Мунира Мохаммад “Ямар ч халаалт байхгүй учир бид даараад унтаж чадсангүй. Үүнээс гадна бидэнд хэрэгцээтэй зүйл маш их хэрэгтэй байна” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.22.162] 2023-02-11 21:54:09
НҮБ-ын байгууллагууд америк компани юм.