Туркийн нурсан барилгуудыг сэргээхэд зориулан Дэлхийн банк 1.7 тэрбум доллар хандивлав

Aдмин / Гадаад мэдээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдөр буюу баасан гарагийн 15:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 21 мянгад хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 78 мянгыг давжээ.

Эхний газар хөдлөлтөөс хойш дөрвөн хоногийн турш аврагчид нурангин дундаас иргэдийг эсэн мэнд гаргаж авахын төлөө ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй болсон олон арван мянган хүн түр хугацааны орогнох байранд хүйтэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа юм.

Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “зууны хамгийн муухай гамшиг” хэмээн нэрлэжээ.

Хүмүүнлэгийн тусламжууд Турк улсад тасралтгүй ирж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас 1.7 тэрбум ам.долларын мөнгөн тусламжийг газар хөдлөлтийн улмаас нуранги болсон байшин, барилгыг нэн даруй сэргээн засварлахад нь туслах зорилгоор илгээхээ пүрэв гарагт амлалаа.

Харин АНУ Турк болон Сири улсад хоёуланд нь 85 сая ам.долларын тусламжийн багцыг илгээнэ гэдгээ мөн амлаад байна. Сири улсад удаан хугацаанд үргэлжилсэн иргэний дайн өрнөж буй учир зөвхөн НҮБ-ын тусламж л Сирийн Засгийн газрын ямар нэгэн хяналтгүйгээр тус улс руу хүрэх юм байна. Энэ нь Сирид тусламж үзүүлэхэд хамгийн ихээр саад болж байгаа зүйл нь юм.

Эх сурвалж:BBC


Сэтгэгдэл

Иргэн [64.119.22.162] 2023-02-11 00:05:55

АНУ усан доор атомын бөмбөг дэлбэлж, улмаар Турк ба Сирид газар хөдлөлт үүсгэсэн

Зочин [1.230.76.219] 2023-02-10 21:11:38

Гэрээ явуулж сурталчлаач ээ. Бусад улс худалдаж аваад бэлэглэнэ. Хүйтэнд эхнээсээ осгож байна хурдал


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.