АНУ Ираны нефть, химийн компаниудад чиглэсэн шинэ хориг тавьжээ
Ираны нефть химийн бүтээгдэхүүнийг Ази руу нийлүүлэх, худалдах, үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг компаниудын эсрэг АНУ пүрэв гарагт хориг тавьжээ.
Ингэхдээ Иранд төвтэй зургаан үйлдвэр, тэдний охин компани, Малайз, Сингапур дахь гурван компанийг 2020 онд Вашингтоны хоригт багтсан "Трайленсе петрохимикал" компанийг төлөөлөн нефть, химийн бүтээгдэхүүн худалдах, тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж, оролцсон гэж хориглосон хэмээн Нэгдсэн улсын Сангийн яам мэдэгдсэн байна.
“Иран улс АНУ-ын хоригийг зөрчин, нефть химийн бүтээгдэхүүнээ худалдахын тулд Зүүн Азийн орнуудын худалдан авагчдадаа хандах нь нэмэгдэж байна. Нэгдсэн улс Тегераны хууль бус орлогын эх үүсвэрт анхаарал хандуулсаар байна. Мөн энэ худалдааг санаатайгаар дэмжсэн газруудын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэж Америкийн Сангийн яамнаас мэдэгдсэн байна.
Хоригт Ираны "Амир Кабир Петрохимикал", түүний охин компани "Симорг петрохимикал", мөн өмнө нь хоригт багтсан "Марун Петрохимикал" компанийн дөрвөн охин компани багтсан байна. Мөн Сингапурын "Эшиа Фуэл Пи-Ти-И", "Юнишиус Энержи Пи-Ти-И", Малайзын "Сенс Шипинг", "Трэйдинг Си-Ди-Эн", "Би-Эйч-Ди" компаниуд багтсан байна.
"Трайленсе петрохимикал" компанийн хувьд Ираны "Амир Кабир Петрохимикал" компанийн үйлдвэрлэсэн бага нягтралтай полиэтиленийг Хятад дахь худалдан авагчдад хүргэхийн тулд сая сая долларын үнээр худалдаа хийсэн гэж Америкийн Сангийн яам буруутгасан байна.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.22.162] 2023-02-11 21:52:48
АНУ зэвсгийн наймаагаа дэлгэрүүлэхийн тулд гадаадад дайн өдөөдөг.
Зочин [83.185.91.35] 2023-02-11 14:37:08
Amerika buhniig shiideed davarsan ym bish uu