ОХУ ирэх сард газрын тосны олборлолтоо бууруулна

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ гуравдугаар сард газрын тосны олборлолтоо хоногт 500 мянган торхоор бууруулна гэж шадар сайд Александр Новак мэдэгдлээ. “Өнөөдрийн байдлаар бид олборлосон бүх газрын тосоо худалдан борлуулж байгаа, гэхдээ өмнө нь мэдэгдсэнчлэн “үнийн тааз”-ын зарчмыг шууд болон шууд бусаар дагаж мөрдөж байгаа орнуудад газрын тосоо худалдахгүй. Үүнтэй холбоотойгоор ОХУ гуравдугаар сард газрын тосны олборлолтын хэмжээг сайн дурын үндсэн дээр хоногт 500 мянган торхоор бууруулна. Энэ нь зах зээлийн харилцааг сэргээхэд хувь нэмэр оруулна” гэж А.Новак мэдээлжээ.

Тэрбээр Москва цаашдын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн нөхцөл байдалд үндэслэнэ гэдгийг тэмдэглэсэн байна. ЕХ, “G7”-гийн орнууд Оросын газрын тосны үнэд хязгаарлалт тогтоож, тус улс хариу хориг тавьсны дараа 2023 оны эхээр газрын тосны олборлолтыг 5-7 хувиар буюу хоногт 500-700 торхоор бууруулахад бэлэн байна гэж А.Новак өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэж байв.

А.Новакийг дээрх мэдэгдлийг хийсний дараа Лондоны “ICE” бирж дээр "Brent" маркийн газрын тосны энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс гэрээний үнэ 1.5 гаруй хувиар өсөж, нэг торх нь 85.81 ам.доллар болсон байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.214] 2023-02-12 10:37:01

Манайх Хятад руу гаргаж буй баялагийнхаа оронд бартерт шатахуун авмаар юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.