Дөрөв хоног нурангад дарагдсан ЭХ, НЯРАЙ хоёрыг ЭСЭН МЭНД аварчээ
Өнгөрсөн даваа гарагт Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 21 мянгийг даваад байна. Тэгвэл аврагчид газар хөдлөлтөөс хойш 90 цагийн дараа буюу дөрөв хоногийн дараа 10 хоногтой нярай болон түүний ээжийг нурангиас эсэн мэнд аварч чаджээ.
Хүүг дулаан хөнжлөөр хучин гаргаж, дараа нь түргэн тусламжийн машин руу аваачиж байгаа дүрс бичлэг цацагджээ. Харин эхийг нь дамнуургаар гаргаж авсан байна. Одоогоор эх, нярай хоёрын эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна гэж BBC агентлагт мэдээлжээ.
Сэтгэгдэл
Зочин [124.158.95.5] 2023-02-14 15:41:56
100 наслаг
Khulan [119.56.109.179] 2023-02-13 00:10:06
za yamai da burhan mini gej...
Бурханы ивээлд орждээ. [66.181.183.249] 2023-02-12 18:09:43
Баярламаар мэдээ байна. Бурханы ивээл гэж үүнийг хэлэх байх. Насан туршдаа үүнийг санаж явах байлгүй.
Зочин [202.9.46.193] 2023-02-12 14:20:48
ашгүй дээ.