Г.ӨНӨРБАЯР: БҮХ ОРЛОГООС НДШ АВАХГҮЙ

Aдмин / Хууль

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл гараад буй. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм.

Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уг мэдээллийг няцаан тайлбар хийжээ.

Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх орлогоос НДШ авна гээгүй. Энэ нь ташаа мэдээлэл. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг.

Сүүлийн 10 жилийн үечлэлээр авч үзэхэд 2002 онд 285.5 мянга, 2012 онд 742.0 мянга, 2022 онд 1.1 сая иргэн албан журмаар даатгуулж байна. Өргөн баригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлийг дэвшүүлэв.

Хуулийн төслөө сайн, зөв үнэнээр нь тайлбарлах тал дээр анхааръя" хэмээн тайлбар оруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.59] 2023-02-14 14:47:17

Бүх төрлийн орлогоос НДШ авна гээд хуулиндаа өөрчлөлт оруулсан үг өгүүлбэр байхад, бх орлого бишээ, хуучнаараа гэх мэт мэдэн будилаад бна уу? Бултаж эргэж буцаад бна уу? Тайлбар авья

Зочин [66.181.185.121] 2023-02-14 09:56:05

Хүмүүсийн энд бичсэн сэтгэгдлийг та нар уншдаг, дүгнэлт хийдэг байх ёстой шүү. Худлаа хуурч бурж байна

Иргэд [66.181.185.121] 2023-02-14 09:53:08

Ажил ярьж, асуудал тавиад очихоор энэ тоглоомын яам дотроо хөл толгой нь олддоггүй юм гэж иргэд бухимддаг. түүнийг удирддаг гэх хүүхэлдэй юу яриад байнаа. Хүнд ойлгомжтой 2 өгүүлбэр хэлэх логик суугаагүй, тэгээд хууль, бодлого боловсруулах, тайлбарлана гэх монгол яах болж бнаа.

Ш.Надмид . [202.9.40.32] 2023-02-13 12:59:54

Огт орлогогүй хүмүүсээс хүртэл 74 мянган төгрөг авдаг биз дээ?

Зочин [64.119.18.31] 2023-02-13 17:12:31

ЭНЭ ЯАСАН ЭРГҮҮ МАЛ ВЭ. БҮХ ОРЛОГООС ндш АВАХГҮЙ ГЭДЭГ НЬ ЕРӨӨСӨӨ АЛЬ Ч ОРЛОГООС ТАТВАР АВАХГҮЙ ГЭСЭН САНАА БИЧИЖ ТЭНЭГТЭЭД Л. ЗАРИМ ТӨРЛИЙН ОРЛОГЫГ НДШ ТӨЛӨЛТӨӨС ЧӨЛӨӨЛДӨГ ГЭЖ ХУЦААД ТЭР ОРЛОГУУДЫН ТӨРЛӨӨ ЖАГСААГААЧ ТЭНЭГ ЭЭ. АРД ТҮМЭНД ТАНИН МЭДҮҮЛЭХ ГЭЖ БУЙ БОЛ ОЙЛГОГДОХООР ХУЦААЧ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН САНААТАЙ АМЬТАН МИНЬ

zochin [119.40.100.66] 2023-02-13 14:06:09

Сайн дурын үндсэн дээр төлж байгаа ш дэ 74-г ирээдүйгээ бодоод. Би өөрөө хүсээд төлж байгаа да. намайг албадаагүй

Зочин [64.119.18.31] 2023-02-13 13:44:10

худлаа битүү юм хэлэхийн оронд бүх орллго жагсаагаад үүнээс НДШ авна, үүнээс авахгүй гэж хүнд ойлгогдохоор хэлэлдээ усан тэнэг биш бол та

зочин [192.82.88.155] 2023-02-13 12:33:22

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэрийн зөрүүг яаж тооцох бэ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.