Туркт барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлах зөвшөөрөл өгчээ
Туркийн эрх баригчид өнгөрсөн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингуудын барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ. Улмаар Туркийн цагдаа нар барилгын гүйцэтгэгч зэрэг 12 хүнийг хэдийнээ саатуулсан байна. Эмгэнэлт явдалд хэн буруутай вэ гэдэг асуудалд олон нийт анхаарлаа хандуулж буй энэ үед илүү олон баривчилгаа явуулах төлөвтэй байна.
Газар хөдлөлтийн улмаас олон мянган барилга нурж сүйдсэнээс шалтгаалан хүний буруутай ажиллагаа байгалийн гамшгийн уршгийг улам бүр ихэсгэсэн үү гэх асуулт урган гарч ирээд байна.
Туркт шинээр баригдсан олон барилга аюултай, найдваргүй болж байгааг, үүнд авлига хээл хахууль, засгийн газрын бодлогууд холбоотой гэдгийг шинжээчид олон жилийн турш анхааруулсаар иржээ. Мөн газар хөдлөхөөс өмнө барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд барилгын дүрэм журам зөрчсөн гүйцэтгэгчдэд, тэр дундаа газар хөдлөлтөд өртөмтгийн бүс нутагт өршөөл үзүүлээд байжээ.
Туркийн Хууль зүйн сайд гэм буруутай хүн бүрийг шийтгэнэ гэж мэдэгдээд, “газар хөдлөлтийн уршигтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах” товчоо байгуулсан байна. Прокурорууд мөн барилгын ажилд ашигласан материалыг нотлох баримт болгон цуглуулж эхэлсэн байна. Газиантеп мужид нурсан барилгад зай талбай гаргахын тулд багануудыг нь нураасан байж болзошгүй хоёр хүнийг баривчилжээ. Мөн Антакья хотод нурсан 12 давхар тансаг зэрэглэлийн барилгын гүйцэтгэгчийг Туркээс явах нислэгт суух гэж байх үед нь Истанбулд саатуулсан байна.
Сэтгэгдэл
Манай [192.82.71.99] 2023-02-14 22:15:00
Манайд комиссын бүрэлдхүүнд байсан барилга хүлээн авагчид бүгд эхнээсээ гадаадруу зугтсаан хариуцах эзэнгүй баахан чанаргүй доод давхрууд нь бүгд үйлчилгээний төв нэртэй хөндий болсон 5 аас дээш давхарыг үйлчмлгээний төвгүй бариул
Монгол [46.114.146.135] 2023-02-14 13:32:32
Монголд л ёстой ингэх хэрэгтэй байна . Ялангуяа Эко констракшин
Зочин [103.229.122.225] 2023-02-13 22:11:20
Монгол дууриах дуртай . Одоо дууриапаг цаг мөндөөө
erka [66.181.189.100] 2023-02-13 19:06:44
udahgui mongold yg iimum tohioldno shuu ter ued ene nuursnii hulgainaas doloon dor um bolno shuu buh darga nar holbogdno za estoi zabaan um bolnoo meregjiliin hynalt nertei bair huleen abdag garuud uhlee huleegeed baij baigaarai dandaa eh oron ard tumnee huurdag nobshnuud baigaa um oorosdoo mongtei bolj baibal uygch huleej abdgiin tod jishee udahgui garnaa
Зочин [203.17.23.197] 2023-02-13 17:45:34
Хулхидаж мөнгө олж олон хүний амь насаар тоглож байгаа хулхи этгээдүүд Монголд ч байгаа