Хятад: АНУ манай улс руу агаарын 10 гаруй бөмбөлгийг хууль бусаар хөөргөсөн
Хятад улс болоод АНУ-ын харилцаа агаарын бөмбөлгөөс болоод сүүлийн үед их хурцдаж байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 4-ний бямба гарагт Хятад улсаас гаралтай агаарын бөмбөлгийг Өмнөд Каролина мужийн эргээс холгүй Атлантын далай дээр байхад нь сөнөөгч онгоцноос пуужингаар харваж унагасан билээ.
АНУ-ын эрх баригчид энэ бөмбөлгийг Монтана мужид анх илэрснээс нь хойш хэдэн өдрийн турш дагаж ажигласан юм. Хятадын Засгийн газар үүнийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас замаасаа гарсан цаг уурын судалгааны зориулалттай техник гэж тайлбарласан. Харин АНУ-ын засаг захиргаа тагнуулын зориулалттай нисдэг төхөөрөмж гэж үзэж байна.
Тэгвэл Хятадын Гадаад хэргийн яам АНУ өнгөрсөн жил Хятад руу 10 гаруй удаа агаарын бөмбөлөг хөөргөсөн гэж даваа гарагт мэдэгдлээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтан Ван Вэнбин “АНУ-ын агаарын бөмбөлөгүүд хууль бусаад бусад орны нутаг дэвсгэргүй нэвтэрнэ гэдэг энгийн үзэгдэл биш. Өнгөрсөн жилээс хойш гэхэд АНУ манай улсын эрх баригчдаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр 10 гаруй бөмбөлгийг Бээжин руу хууль бусаар хөөргөсөн” гэж ярилаа.АНУ-ын талаас үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Сэтгэгдэл
Хариу барих л болждээ. [66.181.183.249] 2023-02-15 00:57:21
Одоо тэгэхлээр хариу бариад л байхаас. Өөрсдөө л жишиг тогтоочихлоо ш дээ.