Найман жилийн турш худал хэлж хүүхдийн мөнгө авч байжээ

Aдмин / Хууль

Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г улсын бүртгэлд бүртгүүлэлгүй нуужээ. Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 мянган төгрөг, нийт 4.4 сая төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.4 сая төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2023-02-15 05:13:10

Ter said darga naraaraa shiitge.

Зочин [103.57.95.157] 2023-02-14 20:04:27

Argaa barj baina da

Зочин [91.20.63.119] 2023-02-14 13:32:56

Нүүрсний хулгайчууддаа хариуцлага тооц.

Amidral iim l bna [66.181.161.7] 2023-02-14 11:28:07

Iim niigem bii bolgoson MAN garuud icheesei dee. Sariin 20k iin toloo nas barsan huuhdiinhee nereer mongo avj bhav dee. AMIDRAL IIM L BNA

Зочин [66.181.160.76] 2023-02-14 10:48:43

Иргэн буруутай ч төр нас барьсан иргэнээ мэддэггүй л гэсэн хэрэг. Үрээ алдсан эх 4,4 сая-аар торгуулна түмний нүдний булай болгоно. Хариуцлага алдсан төрийн албатангууд улам батжина, мандан бадарна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.