ГХЯ: ТУРКИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН МУЖУУДАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Гадаад харилцааны яамны Консулын газраас Турк Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад зорчихгүй байхыг анхаарууллаа.
Турк Улсын зүүн өмнөд хэсгийн Газиантеп, Хатая, Османие, Адияман, Диярбакир, Шанлиурфа, Кахраманмараш, Адана, Малатя зэрэг томоохон 10 хотыг хамарсан бүс нутагт энэ сарын 6-нд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар олон хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл учраад буй.
Улмаар дээрх бүс нутагт 5-6 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байгаа тул Турк Улсын Засгийн газар гамшгийн аюулын хамгийн өндөр түвшинд шилжиж, гамшигт нэрвэгдсэн мужуудад гурван сарын хугацаатай онц байдал зарлаад байгаа юм.
Сэтгэгдэл