АЖЛЫН БАЙРАНД АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.
Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн “Б” нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж, цаашид хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан байна.
Ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч энэ сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргажээ.
Сэтгэгдэл
Боломжоо эргэцүүлэн бодохлээр. [66.181.183.249] 2023-02-15 00:49:37
Баар орчих мөнгө байхгүй. Гудамжинд ууя гэхлээр шараа. Гэртээ ууя гэхлээр хүүхдүүд, хөгшчүүлийн тав тух алдагдуулна. Иймд ГАНЦ боломжийн газар нь контор л байсан юмдаа.
Зочин [66.181.160.94] 2023-02-14 19:56:48
Тогтсон цалинтай, ачаалал багатай болохоор ууж байгаа юм.
Зочин [66.181.160.94] 2023-02-14 19:56:17
Бүх төрийн албанд энэ үзэгдэл маш их бий шүү.