Турк: Чанаргүй барилга барьсанд буруутган 160 гаруй хүнийг эрэн сурвалжилж байна
Газар хөдлөлтийн улмаас олон тооны байшин барилга нурсан нь барилгын чанартай холбоотой хэмээн Туркийн иргэд эрх баригчдаа буруутгасан. Тэгвэл энэ шүүмжлэлийн дараахан Туркийн эрх баригчид барилга барихдаа стандартаа мөрдөөгүй гэж үзэн холбогдох хүмүүсийг баривчилж эхэллээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр чанаргүй барилга барьсан хэрэгт буруутган 134 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдээлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар тэд нийт 163 хүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд одоогоор найман хүнийг нь баривчилж, 48 хүнээс мэдүүлэг авч байгаа талаар Туркийн төрийн мэдээллийн “Anadolu”агентлаг мэдээлжээ.
Энэ үеэр Хууль зүйн сайд Бекир Боздаг “Нурсан барилгын заримыг 30 ба түүнээс олон жилийн өмнө барьсан. Заримыг нь 20 жилийн өмнө, саяхан барьсан ч барилгууд ч бас байгаа гэсэн мэдээлэл Хотын захиргаанд ирсэн. Энэ мэдээллийн дагуу аудитын үнэлгээг хийлгэж, нурсан барилгуудыг ямар ААН барьсныг тодорхойлохоор холбогдох албан тушаалтнууд, прокурорууд ажиллаж байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.100] 2023-02-15 16:55:38
МОНГОЛЫН БАРИЛГУУД ХИР ЧАНАРТАЙ БАЙДАГ ВЭ. ХЭДЭН БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ЮМ БОЛ
Зочин [203.17.23.197] 2023-02-15 12:30:34
Монголд бүх барилгын чанарт үзлэг хийж үнэлэгээ өгч чанаргүй барилга бариулж халтуур хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож эхлэх цаг болсон шүү
Зочин [202.9.46.98] 2023-02-15 11:48:42
Загалмайлсан эцэгүүдтэй газрын наймаа, авлигийн сүлжээний эрх мэдэлтнүүд энэ гучин жилд УБ хотыг ямархуу цементэн шугуй болгосноо Туркийн жишээн дээр харж байгаа байлгүй дээ. цаг хугацаа гэж нэг хатуу цааз байх юм. харуулж байна даа.
зочин [202.9.40.21] 2023-02-15 08:22:18
монголын барилгачид инженерүүдээ 1ийг бодож 2ыг тунгаана биз дээ аюултай анхаармаар сургамжыг мөн барилгын комисс чуудаа стандартых нь журмаар хүлээн авч байхыг бодоорой хэдэн халтар цаас бүү хараарай таны үр хүүхэд садан төрлийн чинь амь ,,,,,,,,,
зочин [192.82.72.198] 2023-02-14 23:43:24
Монголын барилга орон сууцнууд хэр чанартай вэ? Ямар хүчтэй газар хөдлөлийг Монголын барилга орон сууцнууд тэсвэрлэх чадвартай вэ? Монгол төр засаг, ялангуяа барилгын зөвшөөрөл олгодог, барилгын чанарыг шалгаж хүлээн авдаг хүмүүс үүнийг маш сайн уншаасай, ойлгоосой, ажилдаа барилгын маш хатуу чанга стандарт мөрдөөсэй.