Сири улс яаралтай тусламж нэвтрүүлэх хилийн 2 гарц нэмж нээхийг зөвшөөрчээ
Сири улс яаралтай тусламж нэвтрүүлэх хилийн хоёр гарц нэмж нээхийг зөвшөөрчээ. Сирийн эрх баригчид тус улсын баруун хойд хэсэгт зэвсэгт босогчдын мэдэлд байдаг газрын иргэдэд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Турк улстай хиллэдэг гарцуудаа нэмж нээхээр болжээ.
Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Башар Асад НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Грифитстэй уулзсан байна.
Грифитс Асадыг “Гурван сарын хугацаанд хилийн хоёр боомтоо нэмж нээхээр тохиролцсон” гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн интернетээр болсон шуурхай хуралд мэдээлжээ.
Үүнээс өмнөд НҮБ Сирид хилийн ганцхан гарцаар тусламж хүргэх эрхтэй байсан нь босогчдын мэдэлд байдаг газрын иргэдэд тусламж хүрэхгүй удаашрах шалтгаан болж байсан юм.
Харин одоо тэнд нэмэлт тусламж хурдан хүргэх боломжтой болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш мэдэгджээ.
Сэтгэгдэл
Зочин [103.161.242.136] 2023-02-15 10:13:34
Хожимдсон хойно. Хүн амьтныг аврах боломжтой үеийг хилээ хааж өнгөрөөгөөд...